• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпиний айлчлал цаг үеийг заагласан ач холбогдолтойг шинжээчид хэлж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-08-23 16:06:13

       Хятад улсын дарга Ши Жиньпиний Монгол улс дахь төрийн айлчлал 22-ны орой өндөрлөв. Ши Жиньпиний энэ удаагийн айлчлал цаг үеийг заагласан ач холбогдолтой бөгөөд Хятад Монголын харилцааны хэтийн төлөвийг тодорхойлсон, улс төр, эдийн засаг, соёлын салбар дахь хамтын ажиллагааг улам эрчимжүүлсэн, хоёр орны харилцааны хөгжилд шууд бөгөөд гүнзгий ач холбогдол өгсөн айлчлал боллоо гэж шинжээчид үзэж байна.Айлчлалын онцлогийн талаар хэдэн зүйлийг онцолж байгаа юм.

       Нэгд, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэв

       Ши Жиньпин Хятад улсын даргын хувиар анх удаа Монголд айлчилсан бөгөөд энэ нь мөн Хятад улсын төрийн тэргүүн 11 жилийн дараа Монголд дахин хийсэн айлчлал юм. Хоёр орны найрсаг хамтын ажиллагааны харилцаа түүхийн хамгийн сайн үе шатанд дэвшээд байна. Айлчлалын хугацаанд хоёр орны хамтарсан тунхаглал хийж, стратегийн түншлэлийн харилцаанаас бүх талын стратегийн түншлэлийн харилцаанд шилжсэнийг тунхагласан юм.

       Хоёрт, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг бүх талаар урагшлуулав

       Хятад, Монголын хамтарсан тунхаглалд, хоёр орон уул уухай, дэд бүтэц, банк санхүүгийн салбарыг нэгтгэсэн цогц хамтын ажиллагааг хөгжүүлэх зарчмаар харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр тохиролцсон. Айлчлалын хугацаанд хоёр орон улс төр, худалдаа эдийн засаг, соёл хүмүүнлэг зэрэг олон салбарын хамтын ажиллагааны 20 гаруй бичиг баримтад гарын үсэг зуржээ.

       Гуравт, хөрш зэргэлдээх улс орон хоорондын хамтын ажиллагаа эрчимжив

       Энэ удаагийн айлчлал нь 18-р чуулганаас хойш Ши Жиньпин даргын айлчилсан 7 дахь улс орон бөгөөд Өмнөд Солонгост хийсэн айлчлалын дараах тухайлсан нэг оронд зорьж хийсэн төрийн айлчлал байв.

       Ийм айлчлал нь гадаад харилцааны шинэ арга барил бөгөөд айлчилж буй улс орноо илүү хүндэтгэж байгааг харуулж байна. Нөгөө талаар Хятад, Монгол хоёр орны харилцааны 65 жилийн хөгжлийн үр дүнд өнөөдрийн өргөн цар хүрээтэй хамтын ажиллагааг бий болгосон бөгөөд цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хоёр талын удирдагчид болон ард иргэд гар бие оролцох хэрэгтэйг шинжээчид онцлон хэлж байна.\Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе