• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпиний Монголд хийсэн айлчлалыг өндрөөр үнэлж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-08-24 16:06:03

    БНХАУ-ын дарга Ши Жиньпин 21, 22-ны өдөр Монгол улсад төрийн айлчлал хийж, Монгол улсын их хуралд чухал үг хэлжээ. Ши Жиньпиний энэ айлчлалыг Олон улсын хамтын нийгэмлэг өндрөөр үнэлж, уг айлчлал баялаг амжилтад хүрсэн, чухал ач холбогдлоо өгсөн айлчлал болсон бөгөөд Хятадын найрсаг дотно, үнэнч шударга, харилцан ашигтай, уужуу хүртээмжтэй байх хөрш орнуудын гадаад бодлогын үзэл баримтлалыг харуулж, Хятад Монголын харилцааг түлхүү ахиулсан гэв.

    Монгол Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны нэгдсэн зөвлөлийн Монголын талын ахлагч, Монголын шадар сайд Тэрбишдагва Ши Жиньпиний уншсан лекцийн талаар хэлэхдээ, дарга Ши Жиньпин Хятадын түүх, дэлхийн энх тайвны тухай өгүүлснийг сонсоод Хятадын энх тайвнаар хөгжих бодлогын талаар гүнзгий ойлголттой болсон юм. Мөн хөрш орнууддаа туслах Хятадын үнэнч сэтгэлийг мэдэрлээ. Монгол улс бол Хятадын сайн хөрш, сайн анд, Ши Жиньпин Хятад Монголын харилцаа болон олон улсын харилцааны тухай өгүүлсэн нь маш чухал юм гэв.

    Монгол улсын их хурлын гишүүн Батчимэг, Дарга Ши Жиньпиний хэлсэн үгэнд Монгол Хятадын харилцааны бодлогыг тодорхойлж, мөн хоёр орны хөгжлийн хэтийн төлөвийг зурагласан байдаг. Хятад улс хөрш орнуудын энх тайвны бодлогыг хэрэгжүүлж, хөрш орны бүрэн эрх, тусгаар тогтнол, түүх, соёл түүнчлэн хөгжлийн замналыг хүндэтгэж, хөрш оронтойгоо хамт хөгжихийг онцлов. Дарга Ши Жиньпиний хөрш орнуудын тухай өгүүлсэн нь Монголын их хурлын гишүүд болон жирийн иргэдийн Хятадын тухай ойлголтыг нэмэгдүүлсэн гэжээ.

    Оросын шинжлэх ухааны академийн алс дорнодын судалгааны газрын ахлах судлаач Ларин, Хятад Монголын нийтэлсэн хамтарсан тунхаглалаас Хятад улс Монголыг адил тэгш худалдааны түнш болгон үзэж байгааг ойлголоо. Хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны өндөрлөгт хүргэсэн нь хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ашигтай байж, хоёр орны үндсэн ашиг сонирхолд нийцэх төдийгүй Олон улсын хамтын нийгэмлэгт ашигтай юм гэв.

    "Өнөөдрийн Казахстан" агентлагийн ерөнхий найруулагч Төмөр, Хятадын түргэн хөгжил нь Хятадын хөрш орнуудыг багтаасан олон оронд шинэ завшаан боломж олгосон байна. Олон орон Хятадын хөгжлийн дундаас ашиг хүртэх болно. Хятад улс хөрш орнуудтайгаа харилцаагаа хөгжүүлэхэд нөгөө талын улс төр, нийгмийн тогтолцоог хүндэтгэж, орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй бөгөөд нөхцөл дагалдуулахгүй байдаг. Хятад улс хөрш орнуудтай харилцах харилцааг чухалд үзсээр ирсэн бөгөөд хөрш оронтойгоо найрсгаар харилцах бодлого хэрэгжүүлж, энх тайвнаар хөгжих замналыг сонгосон юм. Хөрш орнуудтайгаа харилцаагаа сайжруулах нь Хятадын хөгжилд таатай орчныг хангах бөгөөд эргэн тойрны орнуудад үр өгөөжийг хүртээх болно гэв. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе