• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Монголын нислэгийн хөдөлгөөн удирдах салбарынхан хамтарч ажиллана

CRI       (GMT+08:00) 2014-08-25 10:41:12

      Хятад, Монгол хоёр орны иргэний агаарын тээврийн салбар 9-р сарын 18-наас нислэгийн хөдөлгөөний удирдлагын стандартаа холбож, Европ-зүүн Ази, зүүн өмнөд Ази чиглэлийн агаарын гол замуудын ачааллыг багасгах, түүнчлэн Хятад улс зэрэг бүс нутгийн нисэх онгоцны буудлуудын нислэг саатах байдлыг бууруулах юм.

      24-нд Хятадын Иргэний агаарын тээврийн товчооны нислэгийн хөдөлгөөний удирдлагын газраас мэдээлснээр, Хятад, Монгол хоёр орны иргэний агаарын тээврийн нислэгийн хөдөлгөөн удирдах байгууллагууд Хятад, Монголын нислэгийн хөдөлгөөнийг удирдан зохицуулах 2014 оны хурлын үеэр хоёр орны нислэгийн хөдөлгөөний удирдлагын тухай ажлын шинэ хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Ингэснээр 2014 оны 9-р сарын 18-наас эхлэн Улаанбаатар болон Бээжингийн нислэгийн хөдөлгөөн удирдах төв, Хөххотын болон Ланьжөүгийн бүс нутгийн нислэгийн хөдөлгөөн удирдах алба хоорондын нислэгийн хөдөлгөөний үйлчилгээг хүлээлцэх агаарын хөлөг хоорондын аюулгүйн зайн стандартыг 90 км байсныг 30 км болгон багасгаж мөрдөх юм. Энэ нь цаашид Хятад, Монгол хоёр орныг холбосон олон улсын агаарын зам, агаарын замын ачаалал даах чадавхыг ихээхэн нэмэгдүүлэх болно. \У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе