• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин даргын айлчлалыг Монголын улс төрийн хүрээнийхэн болон эрдэмтэд өндрөөр үнэлж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-08-26 16:43:07
    Хятад улсын дарга Ши Жиньпиний Монгол улсад хийсэн айлчлал нь Монголын улс төрийн хүрээнийхэн болон эрдэмтэн мэргэдийн дунд халуун сэдэв болж байна. Энэ айлчлал хоёр оронд чухал ач холбогдолтой. Хоёр талын гарын үсэг зурсан олон төрлийн хамтын ажиллагааны хэлэлцээр нь Монголд ашигтай гэж тэд үзэж байна.

    Монголын эдийн засгийн хөгжлийн дэд сайд Чулуунбат хэлэхдээ, Дарга Ши Жиньпиний айлчлал нь Монгол Хятад хоёр орон бүрт түүхэн ач холбогдолтой юм. Хятад улс олон жилийн турш Монголын худалдааны хамгийн том түнш болон гол хөрөнгө оруулагч орон байсан. Монгол улс Хятадын хөгжилтэй алхаа нийлүүлэх хэрэгтэй байна. Монголын өнөөгийн эдийн засгийн байдал тийм ч өөдрөг биш байна. Ши Жиньпиний айлчлалын үеэр хоёр орон эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурж, хоёр орны энэ салбарын хөгжлийн ирээдүйн хэтийн төлөвийг тодорхойллоо гэж үзжээ. Тэрээр , Монгол Хятад хоёр орон хилийн боомтын хамтын ажиллагаа, нүүрс хийжүүлэх болон хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагаа ч хөгжлийн асар их нөөцтэй юм гэж хэллээ.

    Монголын ШУА-ын олон улсын судлалын хүрээлэнгийн дарга Шүрхүү хэлэхдээ, Дарга Ши Жиньпиний Монгол улсад хийсэн айлчлал нь хоёр орны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг нээлээ. Энэ удаа Монгол Хятад хоёр орны гарын үсэг зурсан баримт бичгүүд өргөн хүрээг хамарлаа. Үүнд, хоёр орны валют солилцох цар хүрээг нэмэгдүүлэх, Хятадын тал дамжин өнгөрөх тээвэр болон далайн гарц зэрэг асуудлаар Монголын талд дөхөм үзүүлэх зэрэг чухал сэдвүүд багтлаа. Эдгээр асуудалд Монгол улс олон жилийн турш анхаарал хандуулсаар ирсэн юм. Монгол улсын эдийн засгийн цар хүрээ далайн гарц болон хилээр дамжин өнгөрүүлэх төмөр замын тээврээр дамжин цаашид өргөжин хөгжих болно гэжээ.

    Монгол улсын их сургуулийн олон улсын харилцааны дээд сургуулийн профессор Төмөрчулуун , Монгол улс Хятад улстай иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа тогтоож хөгжүүлэхээр шийдлээ. Олон улсын байдлын өөрчлөлтөөс үл шалтгаалан Монгол Хятад хоёр орон энэ замаар цаашид замнах болно. Дарга Ши Жиньпин айлчлалын үеэр Хятадын тал Монгол улсыг АПЕК-т нэгдэн орохыг дэмжинэ, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын Улаанбаатарын санаачлагыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Энэ бол Монгол улсын олон улсын тавцанд дахь байр суурийг дэмжсэн хүчтэй дэмжлэг болно. Үүнээс гадна Бээжинд Монгол улсын соёлын төв байгуулж, хоёр орны соёл хүмүүнлэгийн солилцоог хөгжүүлэхийг дэмжиж байгаагааг илэрхийлсэн юм. Энэ хоёр орны жирийн иргэдийн хоорондын харилцаа ойголцлыг бэхжүүлэхэд ихээхэн ашиг тустай юм гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе