• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Зимбабвегийн ерөнхийлөгчтэй уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-08-26 20:35:52

      Хятадын ерөнхий сайд Ли Кэчян 26-нд АИХ-ын ордонд Зимбабвегийн ерөнхийлөгч Мугабетай уулзлаа.

       Ли Кэчян хэлэхдээ, Хятад Зимбабве харилцан хүндэтгэсэн, харилцан эрх тэгш байхыг баримталсаар ирсэн. Өчигдөр дарга Ши Жиньпин тантай хоёр орны харилцааг гүнзгийрүүлэх талаар нийтлэг ойлголтод хүрлээ. Зимбабветэй улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, Зимбабвед технологи, хүнсний туслалцаа олгож, ядуурлыг бууруулан, дэд бүтцийн байгуулалт, хүн хүчний эх баялаг зэрэг салбарын хамтын ажиллагааг өрнүүлж, тус улсын үйлдвэрлэлийн төвшин болон бие даасан хөгжлийг дээшлүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

      Мугабе хэлэхдээ, энэ удаагийн Хятадад хийсэн айлчлал маань баялаг үр дүнд хүрлээ. Хятадын асар их хөгжлийн ололт амжилтыг хараад бахархаж байна. Мөн Хятадын аж ахуйн нэгжийн Зимбабвед хөрөнгө оруулан ажил үйлс эрхлэхийг сайшааж байгаа бөгөөд Хятадын жуулчдын Зимбабве хүрэхэд нь нөхцөл боломж хангахад бэлэн байна гэжээ. \Р\

  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе