• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Антигуа ба Барбудагийн ерөнхий сайдтай хэлэлцээ хийв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-08-26 21:09:17

        Хятадын ерөнхий сайд Ли Кэчян 26-нд АИХ-ын ордонд Антигуа ба Барбудагийн ерөнхий сайд Гастон Браунтай хэлэлцээ хийв.

        Ли Кэчян хэлэхдээ, Хятад улс бусад орнуудыг их бага, баян ядуу, хүчирхэг буурай гэж ялгалгүй олон улсын үйл хэрэгт үзүүлсэн үүрэг ролийг эрх тэгш үздэг. Хятад Антигуагийн улс орны үндсэн байдал адилгүй ч бүр хөгжиж байгаа орнууд, эдийн засгаа хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг сайжруулах асар их үүрэг хариуцлагад тулгарч байна. Иймээс Антигуа ба Барбудатай улс төрийн харилцан итгэлцээ гүнзгийрүүлж, авто зам, онгоцны буудал, гарам порт зэрэг дэд бүтцийн байгуулалтын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ.

       Хэлэлцээний дараа, хоёр орны ерөнхий сайд хоёр талын эдийн засаг техник, эм эмнэлэг эрүүл мэнд, цаг уурын өөрчлөлт зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах арга хэмжээнд байлцжээ. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе