• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин даргын айлчлалыг Монголын олон салбарынхан өндрөөр үнэлж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-08-26 17:30:56

       Хятад улсын дарга Ши Жиньпиний Монгол улсад хийсэн төрийн дээд хэмжээний айлчлалыг Монгол улсын олон салбарынхан өндрөөр үнэлж байна. Тэд энэ удаагийн айлчлал нь хоёр орны эрх тэгш, харилцан ашигтай, харилцан итгэлцсэн, найрсаг бөгөөд хамтдаа амжилтанд хүрэх харилцааг бүрэн харуулж, бүх талын стратегийн түншлэлийн харилцааны суурийг бэхжүүлсэн гэж үзжээ.

       МОНЦАМЭ-гийн ерөнхий редактор Сүрэнжав Хятадад олон жил сэтгүүлчээр ажиллаж амьдарч байсан тул Хятадын байдлыг маш сайн ойлгодог юм. Тэрээр, Манай өмнөд хөрш БНХАУ-ын дарга Ши Жиньпин манай оронд хоёр хоног айлчлаад нутаг буцлаа. Энэ нь манай монголчуудын хувьд сүүлийн жилүүдэд тохиогоогүй элэгсэг дотно, ажил хэрэгч, харилцан ойлголцсон сайхан айлчлал болсон. Мөн манай түмэн олонд мартагдашгүй сайхан сэтгэгдэл үлдээлээ. Хоёр орны харилцааг, бүх талын стратегийн хувьд шинэ шатанд гаргасан маш чухал үр дүнтэй, ажил хэрэгч айлчлал болсон гэж монголчууд ихээхэн талархаж байгаа. Энэ айлчлал хоёр орны харилцааг чанарын өндөр шинэ төвшинд гаргалаа гэж бодож байна гэлээ.

       Монгол улсын олон улсын харилцаа судлаач Баярхүү, энэ айлчлалаар хоёр орны харилцаа цоо шинэ шатанд гарч, манай ерөнхийлөгчийн дурдсан Зүүн хойд Азийн аюулгүй байдлын талаарх Улаанбаатарын санамж бичиг, Монгол улс Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагад нэгдэн орохыг Хятад улс ихэд дэмжиж буйгаа илэрхийлсэн нь хоёр орны болон бүс нутгийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой гэжээ.

       Манай ХОУР-гийн байнгын сонсогч, Монгол улсын Архангай аймгийн Монгол Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга Баатар, Хятад улсын дарга Монголд айлчилсанд би хувьдаа маш их баяртай байна.
Олон салбарт хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулснаас 6 аймгийн төвд тус бүр 1000 айлын орон сууц байгуулахаар болов. Энэ төсөлд манай Архангай аймаг хамрагдаасай гэж хүсэн хүлээж байгаа гэв.

       Монголын Үндэсний Шуудан сонины сэтгүүлч Мөнхцэцэг, Хятад Монгол хоёр орны энэ удаа байгуулсан эрчим хүчний, дэд бүтцийн бүтээн байгуулалтын салбар дахь хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрүүд Монголын ард иргэдийн амьжиргаанд ихээхэн дэм болж, ялангуяа нүүрсийг хийжүүлэх төсөл, жил бүр сая тонн төмөр боловсруулах төсөлд дэмжлэг үзүүлж байгаа нь Монголын эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой. Жил бүр 80 сая тонн нүүрс хийжүүлж 15 тэрбум шоо метр шатамхай хий болгоно. Энэ нь Улаабаатарын хэрэгцээг хангаж, орчин тойрны бохирдлыг бууруулах бөгөөд бас Хятадад экспортолно. Хятад улсаас хөрөнгө, технологи оруулалж, Монголын эдийн засгийн хөгжилд эрч хүч сэлбэж өгөхийг хүсэж байна гэжээ.

       Монголын дуу хоолой радиогийн редактор Найдандорж, Хятад улс бол Монгол улсын мөнхийн хөрш, олон жилийн түүхт найрсаг хамтын ажиллагаатай хоёр орон. Ши Жиньпин даргын айлчлал энэ түүхэн харилцааг шинэ шатанд гаргах, бүр иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгож, хамтын ажиллагааг ахиуллаа. Хоёр орон харилцан ашигтай байх зарчмаар харилцаж, найрсгаар хамтран ажиллавал хамтдаа амжилтанд хүрэх болно гэж Ши Жиньпин дарга онцолсон гэжээ. \Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе