• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сирид тагнуулын нислэг хийхийг Обама зөвшөөрчээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-08-27 16:49:43

        Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл 26-нд мэдээлснээр, Америкийн ерөнхийлөгч Обама Сирид тагнуулын нислэг хийхийг зөвшөөрчээ. Энэ нь Америк Сирийн "Исламын улс"-ын хэт даврагчдын бүлэглэлд дайралт хийхийн өмнөх арга хэмжээ байж болзошгүй гэжээ.

        "Нью-Йорк Таймс" сонин засгийн газрын өндөр тушаалын албаны хүний үгнээс иш татан мэдээлэхдээ, Обама өнгөрсөн долоо хоногт тагнуулын үүрэг гүйцэтгэхийг зөвшөөрсөн гэлээ. Америк нисгэгчгүй болон U2 тагнуулын нисэх онгоц зэрэг олон төрлийн онгоцоор тагнуулын үүрэг гүйцэтгэх юм. Үйл ажиллагааныхаа цар хүрээг Ирак болон Сирийн хил орчимд явуулахаар тогтоож, Сирийн гүн рүү нэвтрэхгүй гэж Америкийн Батлах Хамгаалах яам мэдэгджээ.

        19-нд "Исламын улс" бүлэглэл Америкийн сурвалжлагчийг хороосон бичлэгийг интернетэд тавьснаас хойш, Америкийн албан тушаалтнууд хатуу байр суурьтай байна. Обама Ойрх Дорнодын олон орнууд хамтран "Исламын улс" хэмээх хорт хавдрыг үндсээр нь арилгахыг уриалсан. Сирийн ГХ-ийн сайд Валид Муаллем, Сири улс Америк зэрэг Олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран "Исламын улс" сөрөг бүлэгт цохилт өгөхөд бэлэн байна. Гэхдээ заавал Сирийн бүрэн эрхийг хүндэтгэсэн нөхцөлд үйл ажиллагаа явуулахыг хүсэж байна гэжээ. \Н.Пүрэвжав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе