• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гурван ихэр бамбарууш сар дүүрлээ

CRI       (GMT+08:00) 2014-08-28 16:36:52

      Түүхэнд анх удаа гурван ихэр бамбарууш төрж, тэд энэ сарын 28-нд сар дүүолээ. Бамбаруушнуудын эрүүл мэнд сайн байна.

      Гурван ихэр бамбарууш 7-р сарын 29-нд Гуанжөүгийн Чанлун амьтны хүрээлэнд төрсөн юм. Пандагаас гурван ихэр бамбарууш төрөн амьдарч чадсан тохиолдол тун бага байдаг. Чанлун амьтны хүрээлэнгийн пандагийн гурван ихэр бамбарууш бүгд амьдарч чадсан нь дэлхийн ховорхон тохиолдол гэж хэлж болох юм.

      Гурван ихэр бамбаруушны хамгийн том нь эм, нөгөө хоёр нь эр хүйстэй ажээ.

      Гурван ихэр бамбаруушинд нэр өгөх үйл ажиллагааг дэлхийн нийтэд хандан эхлүүлсэн бөгөөд дэлхий нийтээс гурван ихэр бамбаруушинд өгөх нэр цуглуулах юм. Оролцох сонирхолтой хүмүүс Чанлун амьтны хүрээлэнгийн албан ёсны сайт буюу www.chimelong.com сайт, тус байгууллагын албан ёсны wechat, блогт нэгдэж саналаа өгч болох юм. Хэрэв таны өгсөн нэр сонгогдвол 110 мянган юанийн шагналын эзэн болох боломжтой.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе