|
|
||
"Хятад, Монголын уран зохиолын сонгомол" номын нээлтийн ёслол 28-нд Хятадын олон улсын үзэсгэлэнгийн төвд боллоо. Уг арга хэмжээг Хятадын Зохиолчдын хэвлэлийн групп, "Үндэстний утга зохиол" сэтгүүлийн хороо, Зохиолчдын хэвлэлийн хороо хамтран зохион байгуулж, Монгол улсын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Мухар тэргүүтэй 6 төлөөлөгчийг Монгол улсаас урьж оролцуулжээ. Хятадын Зохиолчдын нийгэмлэгийн орлогч дарга, нарийн бичгийн дарга нарын газрын дарга Хэ Жяньмин, Зохиолчдын хэвлэлийн группийн дарга Гэ Шяожэн, "Үндэстний утга зохиол" сэтгүүлийн найруулагч Ши И-нин нар номын нээлтийн ёслолд оролцлоо.
"Хятад Монголын уран зохиолын сонгомол" номыг Хятадын Зохиолчдын нийгэмлэг болон Монгол улсын Зохиолчдын эвлэлээс хамтран найруулж, "Үндэстний утга зохиол" сэтгүүлийн газар зохиол сонгох, орчуулах, хянах, редакторлах ажлуудыг гүйцэтгэж, Зохиолчдын хэвлэлийн хороо кирилл монгол үсгээр хэвлэжээ. Уг сонгомолд Хятад Монголын 58 зохиолчийн тууж, найруулал, яруу найргийн шилдэг бүтээлүүд багтсан бөгөөд Хятад Монголын дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой болон Хятад Монголын найрсаг солилцооны жилд зориулан бүтээжээ.
Уг сонгомолыг сонгох, орчуулах, хянах, редакторлах ажилд холбогдох эрдэмтэн мэргэжилтнүүд нямбай зохион байгуулалттай хамтран ажиллаж, хагас жил хүрэхгүй хугацаанд хэвлэлтэд шилжүүлж чадсан нь Хятад, Монгол хоёр орны ард түмний найрамдал, уран зохиолын солилцоонд шинэ хуудас нээжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |