• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Иракийн аюулгүйн арми умарт нутгийн тосгоныг эзлэн авав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-09-01 15:43:05
       Иракийн цэргийн тал 8-р сарын 31-нд мэдээлснээр, Иракийн аюулгүйн арми мөн өдөр умарт нутгийн Салах мужийн Амирли тосгон руу томоохон хэмжээний дайралт хийж "Ислам улс" -ын хэт даврагч зэвсэгт хүчний бүслэлтэнд 2 сар гаруй байсан тосгоныг эзлэн авчээ. Үүний зэрэгцээ, Иракийн умарт нутгийн Курдуудад агаараас зэр зэвсэг хангах ажиллагаанд Австрали, Герман оролцохоо мэдэгджээ.
  
        Австралийн Ерөнхий сайд Тони Эббот 31-нд, Австрали хоёр нисэх онгоц илгээж, Иракийн умарт нутгийн Курдуудын зэвсэгт хүчинд агаараас зэр зэвсэг хангана гэж мэдэгджээ.
Германы засгийн газар 31-нд Иракийн умарт нутгийн Курдуудад танк эсэргүүцэх пуужин болон пулеметаар хангаж, хэт даврагч бүлэглэлд цохилт өгнө гэжээ. \Р\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе