• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Тайландын хаан сайд нарын танхимын гишүүдийг томилов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-09-01 15:45:23

       8-р сарын 31-нд Тайландын хаан Пумипон Авдульядет Ерөнхий сайд Браути Чан Осхагийн дэвшүүлсэн шилжилтийн засгийн газрын гишүүдийн нэрсийн жагсаалтыг батлах тогтоол гаргалаа. Шилжилтийн засгийн газрын олон чухал албан тушааалд цэргийн хүн томилогджээ.

  Пумипон Авдульядет 8-р сарын 25-нд "Энх тайван, хэв журам сахиулах үндэсний хороо"-ны дарга, Тайландын армийн командлагч Браут Чан Осхаг тус улсын 29 дэхь ерөнхий сайдаар томилжээ.

  Шилжилтийн засгийн газарт, "Энх тайван, хэв журмыг сахиулах үндэсний хороо "-ны зөвлөх Правитыг ерөнхий сайдын орлогч бөгөөд батлан хамгаалахын сайдаар, хуурай, тэнгис, агаарын цэргийн командлагч Анупонг ерөнхий сайдын орлогч бөгөөд гадаад хэргийн сайдын тушаалд тус тус томилжээ. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе