• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

400 гаруй жилийн түүхтэй Дархан Чин вангийн ордон

CRI       (GMT+08:00) 2014-09-01 09:13:56

     Дархан Чин вангийн ордон нь "Чин гүрний эх" хэмээн алдаршсан Тахимдуу Амарлингуй гэгээн сод хатны амралт зугаацлын ордон байжээ. Тунляо хотоос 48 км зайд орших энэ ордон бол бүх Хятадын хамгийн том чин вангийн ордон юм.

     400 гаруй жилийн түүхтэй энэ ордныг Мин улсын Ваньлигийн үеэс байгуулж эхэлсэн гэдэг. Эхэндээ Монголын Хорчин аймгийн захирагч, Тахимдуу Амарлингуй гэгээн сод хатны эцэг Зайсангийн ордон, Сүүлд нь Эеэр засагчийн онд Зайсангийн хөвгүүн Манзушир хошуу засгийн Дархан чин ван сууж байжээ. Чин улсын сүүлч хүртэл 12 үе залгамжилж, хаан угсааны олон гүнж, гэг нар тус ордонд амьдарч байсан юм. Энх-Амгалан хаан Хорчин нутагт гурвантаа гийгүүлэн саатаж, "Хорчин аймагт ирээд олон монгол угсаатан лугаа найралсан нь" нэмээх алдарт шүлгээ бичжээ. Тэнгэр тэтгэгч хаан хоёр удаа тус ордонд морилон саатахдаа гучин гурван насныхаа өлзийт баярыг тэмдэглэсэн гэдэг.

     Вангийн ордон нь дунд, баруун, зүүн гэсэн гурван хэсэгтэй, Чин улсын үеийн эртний барилгуудаас бүтжээ. Дунд хэсэг нь вангийн ордоны хаалга, ёслолын хаалга, тамгын газар, амралтын өргөөний үүд, амралтын ордон, дээдсийн сүм зэрэг долоон барилгатай. Баруун хэсэгт нь засаг яам, дотоод явдлын яам, ван ноёны зэвсгийн эрдмээр хичээллэх газар, морины жүчээ, зүүн хэсэгт нь өртөө улааны газар, цэргийн сууц, цэцгийн хүрээлэн, гүнжийн орд, бичгийн гэр, гэрийн сургууль, сан хөмрөг зэрэг байрладаг. Бүхий л орд харшийг уламжлалт барилгын хэв загварыг баримтлан цул мрдоор урлажээ. Хөх тоосго, өнгөт ваар, угалзат тулгуур, зурагт хонгил зэрэг өнгө ялгаран гялалзах үндэстний онцлог бүхий байдгаараа вангийн ордны дунд содон бүтээл гэж алдаршжээ.

      Вангийн ордонд өдгөө Тахимдуу Амарлингуй гэгээн сод хатны музей, Гаадаа мээрэнгийн дурсгалын ордон, Дархан Чин вангийн ордны түүхийг харуулсан үзэсгэлэнгийн танхим, Хорчин монгол морины соёлын музей, Хорчины уламжлалт зан үйлийн музей зэрэг бий.

1 2 3 4 5 6 7 8
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе