|
|
||
Хятадын Төвийн Ардын радиогийн нэвтрүүлгийн ерөнхий редакцийн дэд дарга Хү Гүохуа, Хятадын Олон Улсын радиогийн мэргэжилтэн Д.Болдхуяг, Э.Эрдэнэсувд нар урилгаар лекц уншиж, радио сэтгүүлзүйн хөгжлийн чиг хандлага, радио сэтгүүлчийн онцлог, мэдээ сурвалжлага бэлтгэх арга туршлага, шинэ мэдээллийн хэрэгслүүдийг радиогийн нэвтрүүлэгт ашиглах талаар санал бодлоо хуваалцаж байгаа юм.
Хү Гүохуа эхний өдрийн лекцийн үеэр, "Хятадын сэтгүүлзүйн хөгжлийн чиг хандлагад шинэ өөрчлөлтүүд гарч байна. Олон түмний хэвлэл мэдээллийн хэрэгсэл өмнө нь зөвхөн төрийн дуу хоолой байсан бол одоо нийгмийн хоточийн үүргийг давхар голлох болсон" гэж онцлон тэмдэглэв. Мөн Хятадын Төвийн радиогийн шилдэг мэдээ, сурвалжлагаас сонсгож, радио сэтгүүлчийн сурвалжлах, бичих чадварын талаар сонирхолтой яриа өрнүүллээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |