• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Байгалийн хийн хоолойн нээлтийн ёслолд оролцов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-09-02 10:28:26

           ХОУР-ын мэдээ, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Жан Гаоли 9-р сарын 1-ний өдөр Якутскт Оросын Ерөнхийлөгч Путинтэй уулзсан бөгөөд Путинтэй хамт Хятад Оросын зүүн шугамын байгалийн хийн хоолойн Оросын хил дэх нээлтийн ёслолд оролцжээ.

           Жан Гаоли хэлэхдээ, би энэ удаа дарга Ши Жиньпин болон ерөнхий сайд Ли Кэчяны өмнөөс Хятадын засгийн газрыг төлөөлж, байгалийн хийн хоолойн Оросын хил дэх нээлтийн ёслолд оролцож байна. Хятад Оросын ажилч хэрэгч хамтын ажиллагаа бол иж бүрэн, стратегийн, тогтвортой бөгөөд өнө батын үйл хэрэг юм. Хятад улс Орос улстай хамтаар хоёр талын харилцан ашигтай байх үндсэн дээр хоёр орны хамтын ажиллагааг нэн өргөн цар хэмжээнд хөгжүүлэн ахиулахад бэлэн байна гэжээ.

          Дарга Ши Жиньпиний Хятад Оросын зүүн шугамын байгалийн хийн хамтын ажиллагаанд үзүүлсэн хүчин чармайлтад баярлаж байгаагаа Путин илэрхийлээд удалгүй дарга Ши Жиньпинтэй дахин уулзахаа хүсэн хүлээж байна гэжээ.

         Хятад Оросын Эрчим хүчний хамтын ажиллагааны комиссын 11-р хурал орон нутгийн цагаар 8-р сарын 30-ны өдөр Москвад болсон юм. \Г.С\

1 2 3 4 5 6
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе