• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

АПЕК-ийн эрчим хүчний сайд нарын уулзалт болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-09-02 17:32:30

        2-нд Бээжин хотноо Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага буюу АПЕК-ийн Эрчим хүчний сайд нарын 2014 оны хурал болов. АПЕК-ийн 21 гишүүн орны эрчим хүчний сайд нар болон олон улсын байгууллагын төлөөлөгчид Ази, Номхон далайн бүс нутгийн эрчим хүчний тогтвортой хөгжлийн арга замын талаар зөвшилцөв.

        Энэ удаагийн хурлын гол зорилт нь Ази, Номхон далайн бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, эрчим хүчний тогтвортой хөгжлийг ахиулах, улмаар эрчим хүчний аюулгүй байдлыг хамгаалах явдал юм.

        ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Жан Гал-ли нээлтийн арга хэмжээнд оролцож илтгэл тавив. Жан Гао-ли хэлэхдээ, эрчим хүчний аюулгүй байдал болон экологийн хүрээлэн буй орчны хүнд хэцүү сорилт тулгарч байгаа тул, Ази, Номхон далайн бүс нутаг эдийн засгийн хөгжлийн арга хэлбэрээ түргэн өөрчилж, олон талт, хүрээлэн буй орчинд ээлтэй, нүүрстөрөгч багатай тогтвортой хөгжлийн замыг сүвэгчлэх ёстой байна гэжээ.

        Жан Гао-ли, эрчим хүчийг нээн хөгжүүлэх салбарт гүнзгий зөвшилцөл, хамтын ажиллагаа өрнүүлж, эрчим хүчний хөрөнгө оруулалт болон худалдааг эрчтэй нэмэгдүүлж, эрчим хүчний тэргүүний техник технологийн судлан нээж, түгээн хэрэглэхийг бүх талаар чангатгаж, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэн, эрчим хүчний аюулгүй байдлын баталгааг эрчимжүүлж, алс ирээдүйд хандсан Ази, Номхон далайн бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагааны түншийн харилцааг бүтээн байгуулахыг талуудад уриаллаа.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе