|
|
||
ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган 4-ний өдрийн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, саяхан Ши Жиньпин дарга Монголд айлчлах үеэр, Хятад Монгол нийтлэг ойлголцолд хүрчээ. Удахгүй Хятад, Орос, Монгол гурван улсын төрийн тэргүүн нар уулзах бөгөөд талууд энэ асуудлаар яг одоо зөвшилцөж байна гэжээ.
Чинь Ган хэлэхдээ, Монгол улс Хятад Оросын дунд оршиж байгаа, Хятад-Монгол, Орос-Монгол бүр уул усаараа залгалдсан хөрш, түнш юм. Орос Монголын харилцааны хөгжил бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд ашигтай байгаасай гэж Хятад улс хүсэж байгаа бөгөөд Орос, Монголтой хамтран, бүс нутгийг тогтвортой хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ. \Сарантуяа орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |