|
|
||
"Казахстаны эм эмнэлгийг олон улсын хүрээнд хөгжүүлэх асуудлаарх Хятад Казахстаны чуулга уулзалт" 3-нд Өрөмч хотноо боллоо. Тус чуулган "Хятад-Ази Европ"-н 4 дэх яармагийн хүрээнд болж байна. Энэ нь Казахстаны уламжлалт эм эмнэлгийг хөгжүүлэн, олон улсын хүрээнд тус салбарын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой юм.
Хятад Казахстаны хамтран хэрэгжүүлж буй Казахстаны эм эмнэлгийг хөгжүүлэх олон улсын хамтын ажиллагааны энэхүү төсөл нь Казахстаны үндэстний эм эмнэлгийг хөгжүүлж, технологийн шинэ салбарт хамтран ажиллах зорилготой стратегийн төсөл юм. Чуулганы хүрээнд Шиньжяны Казак эм эмнэлгийн судалгааны хүрээлэн Казахстан улсын Европ Азийн их сургуультай боловсон хүчин бэлтгэх хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Мөн Шиньжяны Чепагер био инженерийн ХХК болон Шиньжяны Садакат био технологийн ХХК стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. \Ц\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |