• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин дарга чухал илтгэл тавив

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-09-05 17:14:53

    5-нд Ардын Их Хурлын ордонд ХКН-ын төв хороо, БХАТИХ-ын байнгын хороо БХАТИХ-ын байгуулагдсаны 60 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэв. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хуралд оролцож чухал илтгэл тавив. Тэрээр, БХАТИХ-ын тогтолцоо нь Хятадын онцлогтой социализм
байгуулах чухал бүрэлдэхүүн хэсэг мөн. Түүнчлэн Хятад улсын төр засгийн систем, засаглалыг хэрэгжүүлэх хүчин чадлын улс төрийн үндсэн тогтолцоо юм.Шинэ нөхцөл байдалд бид ардын ардчиллын тугийг өндөрт өргөж, АТИХ-ын дүрмийг хэлбэрэлтгүй баримтлан, Хятадын онцлогтой социализмын улс төрийн хөгжлийн замналыг мөрдөж, социалист ардчилсан улс төрийн байгуулалт, социалист улс төрийн соёл иргэншлийг хөгжүүлэх ёстой гэв.

    Хятадын онцлогтой социалист улс төрийн тогтолцоо амьдралын хүчээр чанга, үр ашигтай хөгжиж байгаа нь Хятадын нийгмийн байдалтай нийцэж буйтай шууд холбоотой. Хятадын онцлогтой социалист улс төрийн тогтолцоо өнгөрсөн, одоод Хятадын нийгмийн хөрснөөс буй болж, ирээдүйд хөгжиж, Хятадын нийгэмд улам гүнзгий төлөвших болно гэж Ши Жиньпин дарга онцлов.

    Хуралд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Ли Кэчян, Юй Жэншэн, Лю Юньшань, Ван Чишань, Жан Гаоли нар оролцож, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, БХАТИХ-ын байнгын хорооны дарга Жан Дэжян хурлыг даргалсан юм. \Урьхан\  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе