• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Борталын залуучууд Залучуудын ордны соёлын наадмаас медаль тослоо

CRI       (GMT+08:00) 2014-09-05 16:03:57

       Хятадын залуучуудын ордны холбоо зохион байгуулсан "Эх орноо хайрлан хүсэл мөрөөдлөө биелүүлье 2014" Хятадын залуучуудын ордны соёлын наадам болон зуны лагерийн дуу, бүжгийн үдэшлэг 8-р сарын 12-н болон 23-нд Харбин, Гүйлин хотод боллоо. Уг наадмын ажиллагаанд эл муж хот, өөртөө засах район, шууд харья хотуудын залуу багачуудын төлөөлөл болсон 1000 гаруй сурагчид оролцжээ.

       ШУӨЗО-ны Борталын монгол үндэстний өөртөө засах жөүгийн залуучуудын ордны 22 хүүхдүүд тэмцээнд оролцож, "Шиньжян охин" дуу бүжиг болон "Тал нутгийн дуулал" бүжиг нь мөнгөн медаль хүртжээ.

       Энэ удаагийн соёлын наадамд оролцож, тэмцээнээс шагнал хүртсэн нь Борталын залуучуудын ордны багш нар болон сурагчдын урлагийн мэдрэмж, мэдлэг боловсролыг Хятад даяар харуулж, мөн багш сурагч нарын харааг тэлэн, танин мэдэхүй болон мэргэжлийн хувьд ч ихээхэн ололттой боллоо. \Н.Пүрэвжав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе