Сайрам нуурын эргэн тойрны засмал замын төслийн чанарын шалгалт өндөрлөв
CRI (GMT+08:00) 2014-09-05 16:13:33
Сүүлийн өдрүүдэд Өөртөө засах орны Зам харилцааны танхим, Өөртөө засах орны Засмал замын удирдах газар, Бор тал жөүгийн зам харилцааны хэрэг эрхлэх газрын холбогдох хүмүүсээр бүрэлдсэн мэргэжлийн хэсэг Бор тал жөүгийн Сайрам нуурын аялал жуулчлалын үзэмжит бүсийн засмал замын төсөлд чанарын шалгалт хийжээ. Уг төслийг Өөртөө засах орны Зам харилцаа тээврийн танхимын 2011 оны үндсэн бүтээн байгуулалтын төсөлд оруулсан юм. УГ төсөл нь голцуу өөрчлөн байгуулах болон засвар хийх хоёр хэсгээр бүрэлдэж, эх үүсвэр нь Сайрам нуурын удирдах комиссын зүүн хаалганаас гараагаа эхлүүлж, Вэнь Чюнь сяний зэсийн үйлдвэр хүрээд дуусаж байна, замын бүх урт нь 102 км. Нийт хөрөнгө оруулалт нь 56 сая юань, мэргэжлийн чанарын шалгалтад тэнцсэн байна. \Г.С\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл