• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад- Ази Европын 4-р яармагийн үеэр Борталын олон төсөлд гарын үсэг зурав

CRI       (GMT+08:00) 2014-09-05 17:15:14

       9-р сарын 2-нд Хятад- Ази Европын 4-р яармагийн торгоны замын эдийн засгийн бүсийг хамтаар байгуулах сурталчилгааны хурал болоод гол гол төслүүдийн гарын үсэг зурах ёслол Шиньжяны Олон улсын үзэсгэлэнгийн төвт боллоо. Бортал жөү тухай талбайд 50 сая юаниас дээших 19 төсөлд гарын үсэг зурж, 3 тэрбум 530 сая юанийн хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. 3-р яармагт 8 төсөлд гарын үсэг зурсан бол энэ удаа 11 нэмэгдэж, нийт 19 төсөл болжээ. Хөрөнгө оруулалт ч 3-р яармагт 2 тэрбум 820 сая юань байсан бол одоо 710 сая юань, 25.17 хувиар нэмэгджээ.

       ШУӨЗО-ны гол чухал төслүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцсон бүх төслүүд нь 2014 оны Борталын бизнес сурталчилгааны ажлын амжилтыг харуулсан бөгөөд орон нутгийн хойшдын үйлдвэрлэл хөгжлийг тогтоосон юм. Тус үзэсгэлэн яармагт оролцохын өмнө Бортал төслийг бүртгэх, сонгох зэрэг талаар маш хянуур ажиллаж, боломж бүрэн бус, итгэмж найдвар муутай, хөрөнгө мөнгө нь хүрэлцэхгүй байгаа төслийг гарын үсэг зурах төлөвлөгөөнд оруулаагүй юм. Үүний улмаас гарын үсэг зурсан төслийн итгэмж мөнгөний асуудлыг шийдвэрлэн баталгаажуулжээ. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе