• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бө Ао-гийн Азийн чуулга уулзалтын Сиэтлийн чуулган өндөрлөв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-09-07 16:11:38

        9 сарын 6-нд 2 өдөр үргэлжилсэн Бө Ао-гийн Азийн чуулга уулзалтын Сиэтлийн чуулган өндөрлөв. Хамтын ажллагаагаа эрчимжүүлэн, цаг агаарын өөрчлөлттэй тэмцэж, бүтээлч ухамсрлалаар цэвэр эрчим хүчийг нээн хөгжүүлж, бохирдолгүй аж төрөх орчныг бий болгох нь хуралд оролцсон төлөөлөгчдийн хамтын хүсэл юм. Азийн хамгийн чухал худалдааны түншийн хувьд, цаг агаарын өөрчлөлтийг зохицуулах талд Америкад хамтын ажиллагааны ирээдүйтэй гэж хуралд оролцсон төлөөлөгчид санал нэгтэй үзжээ.

        Америк нь Азийн орнууд, ялангуяа Хятад улстай худалдааны түншлэлийн дотно харилцаагаа бусад олон салбар, цаг агаарын өөрчлөлтөөс бий болсон хатуу сорилттой тэмцэх салбар луу тэлэн өргөжүүлэх хэрэгтэй гэж Австралийн ерөнхий сайд Кенвин Ридд хэлсэн бол, Вашингтон мужийн дарга Жай Инслее, завсрын орнууд холбоо байгуулж хамтын ажиллагаа өрнүүлэхийг уриалав.

        Хоёр хоногийн турш хуралд оролцсон төлөөлөгчид яриа хэлцэл өрнүүлэхийн зэрэгцээ олон бүтээлч санаачлага дэвшүүлсэн байна. Эдгээрийг бодит амьдралд хэрэгжүүлж, хүн төрлөхтөнд буян хийхийг талуудад хүсэж байна гэж Бө Ао-гийн Азийн чуулга уулзалтын нарийн бичгийн дарга Жөү Вэньжүн хэлжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе