• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

12 дахь сонгуулийн БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга нарын хурал болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-09-09 18:31:42

            9-ний үдээс өмнө, БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Жян Дэжян 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга нарын хурлыг даргалж, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний БХАТИХ байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд тавьсан чухал илтгэлээс суралцлаа.
Жян Дэжян, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпины илтгэл бол шинэ нөхцөлд БХАТИХ-ын тогтолцоог баримтлан боловсронгуй болгож, Хятадын онцлогтой социализмын улс төрийн хөгжлийн замналыг хэлбэрэлтгүй баримтлан, социализмын ардчилсан засаглалыг ахиулах удирдлагын шинжтэй чухал баримт бичиг юм. Мөн ХКН-ын 18-р их хурал, 18-р удаагийн 3-р бүгд хурлын үзэл санааг хэрэгжүүлж, АТИХ-ын тогтолцоог цаг үетэйгээ зэрэг урагшлуулж, ардын ардчиллыг улам өргөн, бүрэн, боловсронгуй болгож, улс орны удирдлагын систем, удирдах хүчин чадлыг орчин үеийн төвшинд хөгжүүлэхэд бодит, чухал ач холбогдолтой төдийгүй алс хэтийн түүхэн ач холбогдолтой юм гэж онцоллоо.

\Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе