• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин дарга Данийн ерөнхий сайд Торнин Шмидтай уулзлаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-09-09 19:12:35

             9-нд Бээжин хотноо Хятад улсын дарга Ши Жиньпин Данийн ерөнхий сайд Торнин Шмидтэй уулзлаа.

              Ши Жиньпин дарга Данийн ерөнхий сайд Торнин Шмидийн Хятадад айлчлан, Давосын зуны чуулганд оролцож буйд баяр хүргэлээ. Ши Жиньпин, Дани бол Шинэ Хятад улсыг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн барууны орнуудын нэг юм. Мөн Хятад улстай бүх талын стратегийн түншийн харилцаа тогтоосон умард Европын орон. Ирэх жил хоёр орны дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой болох тул хоёр тал үүгээр гараа болгож, хоёр орны харилцааг стратегийн өндөрлөг, алс хэтийн зорилтын дагуу хөгжүүлж, бие биеийн гол ашиг сонирхол, анхаарал тавьж буй чухал асуудлуудыг харилцан ойлгон дэмжиж, итгэлцлээ тасралтгүй нэмэгдүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөтгөж, харилцаагаа улам бат бэх болгох ёстой гэжээ.

            Торнин Шмид, Дани Хятадын харилцаа түүхэн хөгжлийн алтан үедээ урагшилж байна. Миний бие энэ удаагийн айлчлалаараа Хятад улсыг сайтар ойлгож, хоёр орны олон салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг хүсэж байна гэжээ.

\Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе