• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Энэтхэгийн ерөнхий сайдын элчийг хүлээн авч уулзлаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-09-09 20:16:26

             9-нд Бээжин хотноо Хятад улсын дарга Ши Жиньпин Энэтхэгийн ерөнхий сайдын элч, үндэсний аюулгүйн зөвлөхийг хүлээн авч уулзлаа.

            Энэтхэгийн ерөнхий сайдын элч, үндэсний аюулгүйн зөвлөх Дова Хятад улсын дарга Ши Жиньпинд Энэтхэгийн ерөнхий сайд Модийн аман захиаг уламжиллаа. Моди захиандаа, Энэтхэг Хятад хоёр улс бол хүн ам олонтой том орон, хөрш, шинээр хөгжиж байгаа эдийн засгийн цогц юм. Хоёр орон найрамдал, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь тус тусын хөгжилд ашигтай төдийгүй бүс нутаг, дэлхийн хөгжилд чухал хувь нэмэр болох юм гэжээ.

            Ши Жиньпин, миний бие Энэтхэгт айлчлах гэж байгаа үеэр ерөнхий сайд Моди бие төлөөлөгчөө ирүүлсэн явдал тус орны ерөнхий сайд болон засгийн газар миний энэ удаагийн айлчлал, Хятад Энэтхэгийн харилцааг дээд хэмжээнд чухалчилж буйг харуулсан төдийгүй дэлхий нийтэд идэвхтэй дохио уламжиллаа. Үүнийг би үнэлэн сайшааж байна гэжээ.

\Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе