• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Райсыг хүлээн авч уулзлаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-09-09 21:29:29

             9-нд АИХ-ын ордонд Ши Жиньпин дарга Америкийн ерөнхийлөгчийн үндэсний аюулгүйн ажлын туслах Райсыг хүлээн авч уулзлаа.

              Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Барак Обамад мэнд дамжуулаарай гэж Райст хүслээ. Ши Жиньпин, олон улсын байдал ээдрээтэй байгаа өнөөгийн нөхцөлд Хятад Америк хоёр орны хамтын ажиллагаа улам л чухал болж байна. Хятадын тал Америкийн талтай хамтаар Хятад Америкийн том орны шинэ хэлбэрийн харилцаа тогтоож, сөргөлдөхгүй, харилцан хүндэтгэж, хамтран ажиллаж хамтаар ялах эрүүл саруул хөгжлийн замыг баримтлахыг хүсэж байна гэжээ.

              Райс дарга Ши Жиньпинд ерөнхийлөгч Барак Обамагийн мэндчилгээг уламжиллаа. Райс, Америк Хятадын харилцаа бол өнөөгийн дэлхийн хамгийн чухал хоёр талын харилцаа мөн гэдэгт ерөнхийлөгч Обама бат итгэлтэй байна. Өнөөгийн дэлхийн хүндрэл бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд Америк Хятадын хамтын ажиллагаанаас салж чадахгүй юм гэжээ.         \Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе