• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын хөрөнгө оруулалт, худалдааны 18-р чуулга уулзалт нээгдлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-09-09 09:57:13

       Хятадын хөрөнгө оруулалт, худалдааны 18-р чуулга уулзалт 8-ны үдээс өмнө Шямэнь хотод нээгдлээ.Чуулга уулзалтын ажиллагаанд 100 гаруй улс орон болон бүс нутгийн 10 мянга гаруй бизнес эрхлэгчид оролцон, Хятад улсын "нээлттэй эдийн засгийн шинэ тогтолцоо"-нд анхаарал хандуулж байна.

       Импорт болон экспорт зэрэг чухал асуудлын хүрээнд , уг чуулга уулзалтаас "2014 оны олон улсын хөрөнгө оруулалтын форум", "Дэлхийн худалдааны нийгэмлэгүүдийн удирдагч нарын дугуй ширээний хурал" зэрэг 30 гаруй хурал цуглааныг зохион байгуулж, "2014 оны дэлхийн хөрөнгө оруулалтын тайлан", "Дэлхийн худалдаа болон хөгжлийн тайлан", "Хятад улсын гадаад хөрөнгө оруулалтын үзүүлэлт" зэрэг хөрөнгө оруулалт, худалдааны бичиг баримтуудыг нийтлэх болно.\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе