• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс хөрөнгө оруулалтын орчныг улам сайжруулахаар ажиллаж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-09-09 15:16:15

        Хятадын Олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны 18-р чуулга уулзалт өдгөө Шямэньд хуралдаж байна. Эх сурвалжид мэдээлснээр, сүүлийн жилүүдэд Хятадын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны орчин тасралтгүй сайжирсан бөгөөд Хятад улс нь хөрөнгө оруулалтын хууль дүрэм болон интегралчлалыг улам нэмэгдүүлж, улс орнуудын аж ахуйн нэгжүүд Хятад улсад хөрөнгө оруулахад улам илүү дөхөм үзүүлэх болно. Энэ удаагийн чуулга уулзалтаар нийтэлсэн Хятадын гадаад дахь хөрөнгө оруулалтын тоо баримтад тусгаснаар, 2013 онд Хятад улсын гадаад дахь хөрөнгө оруулалт нь 2012 оныхоос 20 гаруй хувиар нэмэгдэж, анх удаа 100 тэрбум ам долларыг давж, 2 жил дараалан гадаадад хөрөнгө оруулалтаараа дэлхийн эхний 3-т жагссан гэжээ.

        18 жил тасралтгүй зохиогдож байгаа Хятадын Олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны чуулга уулзалт нь Хятад улсын засгийн газар хөрөнгө оруулалтын тухай албан ёсны мэдээ мэдээллээ нийтлэх чухал тавцан болжээ. Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Ян 18-р чуулга уулзалтын Олон улсын хөрөнгө оруулалтын форумд оролцох үедээ , Хятад улсын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны чиг шугам хэзээ ч өөрчлөгдөхгүй, тэрээр эдийн засгийн хөгжлөөс шалтгаалж гадаад хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг ялгаварлахгүй юм гэж хэлжээ. 

        "Өнгөрсөн 30 гаруй жилд, гадаад хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд нь Хятад улсын нийгэм эдийн засгийн хөгжил чухал хувь нэмрээ оруулж, Хятадын эдийн засгийн бас нэгэн бүрэлдэхүүн хэсэг болсон байна. Өдгөө, Хятад улс хөгжиж, хөрөнгө мөнгөний хувьд нэлээд хүрэлцээтэй болсон боловч гадаад хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гүйцэтгэх үүргийг үгүйсгэж, тэднийг ялгаварлан гадуурхахгүй" гэжээ.

        Ван Ян хэлэхдээ, Хятадын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны тогтолцоо нь өдөр ирэх тусам нээлттэй болж, гадаад хөрөнгө оруулалтыг нээлттэй байлгах салбарын жагсаалтыг Хятадын засгийн газар судалж байна. Түүнчлэн зөвшөөрөл олгох ажлыг улам хялбар болгож, гадаадын аж ахуйн нэгжүүд Хятад улсын зах зээлд орж ажиллахад нэн таатай нөхцөлийг бүрдүүлэн өгөх болно. Үүний зэрэгцээ, Хятад улсын засгийн газар Шанхайн чөлөөт худалдааны бүсийн туршлагыг цаг алдалгүй судлан үзэж, бүх улсын хэмжээнд нэн илүү нээлттэй хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны тогтолцоог байгуулах болно гэжээ.

        Хятадын Олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны чуулга уулзалт нь гадаадын аж ахуйн нэгж Хятад улсын гадаадын хөрөнгө оруулалтын тухай бодлого арга хэмжээг ойлгоход чухал боломж олгосон төдийгүй, Хятадын аж ахуйн нэгжүүд гадаадад хөрөнгө оруулахад чухал тавцан болж байлаа. Чуулга уулзалтаас гаргасан "2013 оны Хятадын гадаадад дахь шууд хөрөнгө оруулалтын тухай аудитын тайлан"-гаас харахад, 2013 онд Хятад улсын гадаад дахь хөрөнгө оруулалт нь 2012 оныхоос 22.8%-иар нэмэгдэн, 107 тэрбум 840 сая ам долларт хүрснээр, анх удаа 100 тэрбум ам долларыг давж, 2 жил дараалан гадаадад хөрөнгө оруулсан хэмжээгээрээ дэлхийн эхний 3-т жагссан юм байна.

        Энэ удаагийн чуулга уулзалтад дэлхийн их олон улс орнууд төлөөлөгчдөө томилон оролцуулж, Хятад улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахыг зорьсон байна. Хорватын Хөрөнгө оруулалтын ажил эрхэлсэн газрын дарга хэлэхдээ, Хорват улсад өнөө их хэмжээний дэд бүтцийн байгуулалтын төсөл хөрөнгө оруулалт шаардаж байна, харин Хятад улсын аж ахуйн нэгжүүд Хорватын Европын холбооны гишүүн орны давуу талыг ашиглан Европын зах зээлд орж болно гэжээ.  

        "Хорват нь дэд бүтцийн байгуулалтын оргил үедээ байж, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтын нөхцөл боломж нэлээд их байгаа юм. Жишээ нь онгоцны буудал, усан гарам, усан цахилгаан станц зэрэг болно. Үүнээс гадна, Европын холбооны гишүүн орон болохын хувьд, бид Хятадын аж ахуйн нэгж Европын зах зээлд ороход гарц болж, ложистикийн төвийн үйл ажиллагааг эхлүүлж болох юм" гэжээ.

        Тус удаагийн чуулга уулзалт нь "зээлдэн оруулах" болон " гадаадад гарах" гэсэн халуун сэдвийн эргэн тойронд "Тайваний хоолойн хоёр эргийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа болон хөгжлийн 9-р форум", "Азийн хөрөнгө оруулалтын сангийн чуулга уулзалт", "Гадаад дахь Хятадын бизнес эрхлэгчийн Хятад улсад хөрөнгө оруулах тухай чуулга уулзалт", "Дэлхийн худалдааны нийгэмлэгийн тэргүүн нарын дугуй ширээний бага хурал" зэрэг 30 гаруй дээд хэмжээний хурал цуглааныг зохион байгуулах болно.\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе