• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Дунд, Дорнод Европын орнуудын удирдагчдын уулзалтыг сайтар зохион байгуулахд бэлэн байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-09-10 11:11:02

          ХОУР-гийн мэдээ: Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 10-ны үдээс өмнө Тяньжинь хотноо хүрэлцэн ирж, 2014 оны зуны Давосын чуулга уулзалтын жил тутмын хуралд оролцох Сербийн ерөнхий сайд Александер Усистай уулзсан байна.

         Ли Кэчян, Серби бол Хятад улстай стратегийн түншийн харилцаа байгуулсан Дунд, Дорнод Европын анхны улс. Хоёр орон ямагт харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцдаг гэжээ.

         Ноднин Хятад, Серби, Унгар хамтран Белградаас Будапешт хүрэх төмөр зам байгуулахаа мэдэгдэв. Хятад улс Сербитэй хамтран зүтгэж, түүнийг Хятад, Дунд, Дорнод Европын хамтын ажиллагааны үлгэр жишээ төсөл болгоход бэлэн байна гэж Ли Кэчян хэлэв.

         Тэрээр, Хятад Дунд, Дорнод Европтой хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нь хоёр талын хамтын ашиг сонирхолд нийцэх бөгөөд Хятад Европын харилцааг бүх талаар тэнцвэртэй хөгжүүлэхэд ашигтай юм гэжээ.

         Александер Усис, Серби Хятад улстай хамтран Унгар Сербийн төмөр зам зэрэг томоохон төсөл хэрэгжүүлж, энэ жил болох Дунд, Дорнод Европын орнууд болон Хятад улсын удирдагчдын уулзалтыг сайтар зохион байгуулж, Серби Хятадын харилцаа, Дунд Дорнод Европын орнууд болон Хятад улсын хамтын ажиллагааг улам олон амжилтанд хүргэнэ гэжээ.

\Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе