• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс эдийн засгийн бүтцийг цаашид сайжруулж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-09-10 20:32:40

    Хятадын ерөнхий сайд Ли Кэчян 10-ны өдөр Давосын зуны 8-р чуулга уулзалтад үг хэлэхдээ, он гарснаас нааш Хятад улс өөрчлөлтийг гүнзгийрүүлж, бүтцийг сайжруулан, иргэдийн амьжиргааг сайжруулахыг чухалд үзэж, эдийн засгийн тогтвортой байдлыг баталгаажуулсан гэв.

    Тэрээр, энэ оноос хойш дэлхийн эдийн засгийн байдал будлиантай бөгөөд хөгжингүй орнуудын эдийн засгийн сэргэлт бэрхшээлтэй байж, шинээр хөгжиж буй эдийн засгийн өсөлт удаан байгаагаас шалтгаалан, Хятадын эдийн засаг өрсөлдөн сорилтод нүүрлэж байна. Оны эхний хагаст Хятадын эдийн засгийн өсөлт 7.4% хувьтай байх нөхцөлд 1-8-р сард хот суурингийн 9 сая 700 мянган хүн ажлын байраар хангагдаж, өнгөрсөн жилийн мөн үеэс 100 мянгаар нэмэгдсэн гэв.

    Хятадын эдийн засгийн нааштай өөрчлөлт нь ажлын байраар хангах ба оршин суугчдын орлого нэмэгдэж байгаад илэрч буй төдийгүй эдийн засгийн бүтцэд шинэ өөрчлөлт гарч буйд илэрч байна гэв. \Урьхан\


Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе