• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улсын дарга Ши Жиньпин Душанбед хүрэлцэн очив

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-09-11 18:44:19

          11-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орны тэргүүлэгчдийн зөвлөлийн 14 дэх хуралд оролцож, Тажикстанд төрийн айлчлал хийхээр Душанбед хүрэлцэн очив.

         Орон нутгийн цагаар 11-ний 12 цаг 30 минутын үед Хятад улсын дарга Ши Жиньпины суусан тусгай нисэх онгоц Душанбейн олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Ши Жиньпин болон түүний гэргий Пэн Лиюанийг Тажикстаны ерөнхий сайд Кохир Расулзода, дэд ерөнхий сайд Мархабо Жаббори, ГХЯ-ны сайд Сроджидин Аслов нар халуун дотноор угтан авлаа. Үндэсний хувцсаараа гангарсан залуус тэдэнд цэцгийн баглаа барив. Тэд хүндэтгэлийн парадын өмнүүр явж өнгөрлөө.

         Ши Жиньпин дарга Тажикстаны ард түмэнд хандан Хятадын ард түмний халуун мэндчилгээ, сайн сайхны ерөөлийг уламжиллаа. Тэрээр, миний бие энэ ариун дагшин нутагт анх ирээд маш их баяртай байна. Хятад Тажикстан уул усаараа хил залгаж, хоёр ард түмний найрамдал өнө удаа түүхтэй юм. 2013 оны 5-р сард миний бие ерөнхийлөгч Эмомали Рахмоновтай Хятад Тажикстаны стратегийн түншийн харилцаа тогтоох шийдвэр гаргаснаар хоёр орны харилцаа түргэн хөгжиж, хөгжлийн асар их нөөц хүчээ харуулсан юм. Бид өнөөгийн ашигтай боломж тохиолыг ашиглан хоёр орны сайн хөршийн найрамдал, харилцан ашигтай хамтын ажиллагааг улам өндөр төвшинд хөгжүүлэх ёстой. Миний энэ айлчлал бол нөхөрлөл, хамтын ажиллагааны аялал юм. Миний бие анд ерөнхийлөгч Эмомали Рахмоновтой санал бодлоо гүнзгий солилцож, хоёр орны харилцааны, хэтийн төлөвийг тогтоох болно гэжээ. \Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе