|
|
||
МУ-ын нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байдаг Монгол Хятадын "Найрамдал" сургууль 9-р сарын 12-ны өдөр 50 жилийн ойгоо тэмдэглэв. Тэмдэглэх арга хэмжээнд БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яам, МУ-ын Боловсрол шинжлэх ухааны яам, Улаанбаатар хотын боловсролын газар, Сүхбаатар дүүргийн боловсролын хэлтэс, МУ-д байгаа Хятад цагаачдын нийгэмлэг зэрэг холбогдох байгууллага нэгжийн төлөөлөл, тус сургуулийн багш сурагч, үе үеийн төгсөгчид, эцэг эхчүүд зэрэг 600 гаруй хүн оролцов. Тус сургууль 1964 онд 3 багш, 60 гаруй сурагчтай байгуулагдаж байсан бол одоо 40 гаруй багш, 500 гаруй сурагчтай, 2 давхар хичээлийн сайхан байртай, сурлага хүмүүжлээрээ тэргүүний сургууль болжээ. \ ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн \
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |