• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Данийн ерөнхий сайдтай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-09-11 09:53:03

       Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 10-ны өдөр Тяньжиньд "2014 оны зуны Давосын чуулга уулзалт"-нд оролцож байгаа Данийн Ерөнхий сайд Торнинг-Шмидттэй уулзжээ.

       Ли Кэчян хэлэхдээ, Хятад, Дани хоёр орон дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан Данийн талтай улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөтгөн, хоёр орны хамтын ажиллагааг эрчим хүч хэмнэн хүрээлэн буй орчныг хамгаалах, мэдээлэл холбоо зэрэг салбараас хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, эм эмчилгээний үйлчилгээ зэрэг салбарт өргөжүүлэн, хамтран ажиллаж хамтаар хожих гэсэн Хятад-Данийн стратегийн тал бүрийн түншийн харилцааг шинэ өндөрлөгт гаргахад Хятадын тал бэлэн. Түүнчлэн олон улсын үйл хэрэгт Хятад, Дани хоёр маш эрчимтэй хамтран ажиллаж байна. Хоёр тал цаг уурын өөрчлөлтийг зохицуулах бодлогын хүрээнд яриа хэлцэл болон солилцоогоо нэмэгдүүлж, олон улсын болон бүс нутгийн асуудлаарх зөвшилцөл болон зохицуулалтаа эрчимжүүлэхийг хүсэж байна. Мөн Хятад Европын харилцааны хөгжилд Данийн тал үргэлжлэн бүтээлч үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэжээ.

       Торнинг-Шмидт хэлэхдээ, Дани-Хятадын харилцаа нь түүхэн хамгийн сайн цаг үедээ байж, Хятад улстай хамтран дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тэмдэглэж, хоёр талын стратегийн тал бүрийн түншийн харилцааг гүнзгийрүүлж, Умард туйлын үйл хэрэг зэрэг салбарын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, Европ-Хятадын харилцааг нэн их хөгжилд хүргэхэд Данийн тал бэлэн гэжээ.

       Мөн өдөр, Ли Кэчян бас Оросын шадар сайд Аркадий Дворкович, Монгол улсын шадар сайд Дэндэвийн Тэрбишдагва, Гүржийн шадар сайд Жорж Квирикашили нартай уулзсан байна.\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе