• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улсын СPI сүүлийн 4 сарын хамгийн доод үзүүлэлттэй байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-09-11 16:22:02

       Хятадын Аудитын үндэсний газар 11-ний өдөр тоо баримт нийтэлж, Хятадын хэрэглээний үнийн төвшин буюу СPI нь 8-р сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 2%-иар нэмэгдсэн боловч, сүүлийн 4 сарын хамгийн доод үзүүлэлттэй байна. Үүний зэрэгцээ, Хятадын бараа бүтээгдэхүүний үйлдвэрийн үнэ буюу PPI нь 30 сарын туршид буурсан хэмээн тэмдэглэжээ.

       Тоо баримтад харуулснаар, 8-р сард Хятадын хэрэглээний үнийн төвшин нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2%-иар нэмэгджээ.Үүнд хүнсний бүтээгдэхүүний үнэ 3%-иар , бусад бараа бүтээгдэхүүний үнэ 1.5% өссөн байна. Харин 1-8-р саруудад Хятадын СPI нь өнгөрсөн оны мөн үеийнхээс дунджаар 2.2%-иар нэмэгдэв. Хүнсний бүтээгдэхүүний үнэ ханш нь СPI-ийн өсөлтөд хамгийн ихээр нөлөөлжээ.

       Тоо баримтаас үзвэл, 8-р сард Хятадын бараа бүтээгдэхүүний үйлдвэрийн ханш буюу PPI нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.2%-иар, 7-р сарынхаас 0.2%-иар тус тус буурчээ. 8 сарын байдлаар, Хятадын сар тутмын PPI-ийн үзүүлэлт нь 30 сар дараалан өнгөрсөн оны мөн үеийнхээсээ доогуур үзүүлэлттэй иржээ. 8-р сарын PPI-ийн тоо баримтад үйлдвэрийн түүхий эд материалын ханш нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.7%-иар буучээ, үүнд олборлолтын ажил төрлийн үнэ ханш нь 4.4%-иар буурч, түүхий эд материалын үйлдвэрлэл болон боловсруулах үйлдвэрийн үнэ ханш нь бүгд 1.5%-иар буусан байна. Харин амьжиргааны өртөг өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.2%-иар өссөн аж.\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе