• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний бага хуралд оролцож байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-09-12 15:39:19

             12-нд, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орны тэргүүлэгчдийн зөвлөлийн 14 дэх хурал Тажикстаны нийслэл Душанбед болж, Хятадын улсын дарга Ши Жиньпин болон бусад орны төрийн тэргүүн нар оролцлоо. Хурлыг зохион байгуулагч орон Тажикстаны ерөнхийлөгч Эмомали Рахманов даргалав.

              Хурлын хөтөлбөрийн дагуу урьдаар гишүүн орны төрийн тэргүүн нар бага хэмжээний уулзалтууд хийж, дараа нь гишүүн, ажиглагч орны удирдагч, даргалагч орны зочид хамтдаа өргөн хүрээний хэлцэлд оролцоно. Ши Жиньпин дарга дээд хэмжээний бага хуралд чухал илтгэл тавина.

              Энэ удаагийн хурал олон улс, бүс нутгийн байдалд гүнзгий өөрчлөлт гарч, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын бүсийн аюулгүй байдал олон сорилттой тулгарч байгаагийн улмаас гишүүн орнууд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагаас энх тайван байдлыг хамгаалан, хөгжлийн зам суваг хайхыг хүсэн шаардаж буй нөхцөлд хуралдаж байгаа юм.
\Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе