|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 11-ны өдөр Душанбед Оросын ерөнхийлөгч Валадемир Путин, Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой Хятад Орос, Монголын төрийн тэргүүн нарын уулзалт хийв.
Ши Жиньпин, Хятад, Орос, Монгол бол сайн хөрш, сайн түнш юм. Олон улс, бүс нутгийн өнөөгийн ээдрээтэй нөхцөл байдалд гурван орны тэргүүн анх уулзаж, харилцан анхаарал хандуулж байгаа хамтын ажиллагааны асуудлаар зөвшилцөх нь гурван талын итгэлцлийг нэмэгдүүлж, харилцан ашигтай хамтдаа амжилтанд хүрэх хамтын ажиллагааг ахиулж, давуу талаараа харилцан нөхвөрлөн, хамтдаа хөгжиж болох бөгөөд Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны явцыг ахиулахад шаардлагатай, чухал ач холбогдолтой юм гэжээ.
Шижиньпин, Хятад, Орос, Монгол гурван орны хөгжлийн стратегийн өндөр хэмжээнд уялдаж байна. Хятадын дэвшүүлсэн Торгоны замын эдийн засгийн бүсийг хамт байгуулах санаачилга Орос, Монголын талын нааштай хариу дэмжлэг авсан юм. Бид Торгоны замын эдийн засгийн бүсийн Оросын Европ Ази дамнасан төмөр зам, Монголын тал нутгийн замтай холбож, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хоолойг байгуулж, төмөр зам, засмал зам зэрэг дэд бүтцийн холболтын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, боомт болон тээврийн ажлыг дөхөмчилж, хил дамнасан тээврийн хамтын ажиллагааг ахиулж, гурван талын хил дамнасан цахилгаан эрчим хүчний сүлжээний байгуулалтыг судалж, аялал жуулчлал, зөвлөхүүд, байгаль орчныг хамгаалах, гамшгийг буруулж, гамшигтай тэмцэх зэрэг салбарт ажилч хэрэгч хамтын ажиллагааг хөгжүүлэх болно. Гурван орон Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, бүс нутгийн аюулгүй байдлыг хамтдаа хамгаалж, хамтдаа хөгжиж болно.
Мөн гурван орон олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг хамтдаа журамлан сахиж, харилцан итгэлцэх, харилцах ашигтай байх, эрх тэгш хамтран ажиллах аюулгүй байдлын шинэ үзэл баримтлалыг санаачилж, энх тайванч арга хэлбэрээр, яриа хэлэлцлээр дамжуулан улс төрийн аргаар олон улсын мөргөлдөөн, халуун цэгийн асуудлыг зохицуулахад нэмэр болох хэрэгтэй. Монголын тал бүс нутгийн үйл хэрэгт идэвхтэй оролцохыг Хятадын тал дэмжиж байна. Ирэх жил дэлхийн фашистын эсрэг дайн, Хятадын ард түмэн Японы түрэмгийллийн эсрэг дайнд ялсны 70 жилийн ой болох бөгөөд НҮБ байгуулагдсаны 70 жилийн ой болох юм. Хятад, Орос иж бүрэн дурсган тэмдэглэх арга хэмжээ зохион байгуулах тул бид Монголын тал холбогдох үйл ажиллагаанд оролцохыг урьж байна гэжээ.
Путин, Орос, Хятад, Монгол гурван орон газар зүйн байршлаар ойр, харилцаа, яриа хэлэлцээ, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой. Хятадын талын дэвшүүлсэн Торгоны замын эдийн засгийн бүсийн байгуулалт санаачилга нь гурван орны хамтын ажиллагаанд шинэ боломж юм.
Гурван орон өөр өөрийн хөгжлийн төлөвлөгөөгөө уялдуулж, эрчим хүч, уул уурхай, зам харилцаа, дэд бүтцийн байгуулалт зэрэг салбарт урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааны харилцааг байгуулах хэрэгтэй. Гурван улс дэлхийн олон туйлт байхыг санал болгож байна, хамтдаа хичээн зүтгэж, бүс нутгийн аюулгүйн тогтвортой байдлыг хамгаалах хэрэгтэй гэжээ.
Ц. Элбэгдорж, Монгол улсын хувьд, Хятад, ОХУ-тай сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааг нягт хөгжүүлэхийг стратегийн өндөрлөгөөс чухалчилж байна. Түрүүхэн Ши Жиньпин дарга болон ерөнхийлөгч Путин Монгол улсад айлчилж, Монгол, Хятад, Монгол, Оросын харилцааны хөгжлийг урагшлуулсан юм. Монгол улс, Хятад болон Оростой хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, зам тээврийн дэд бүтцийн хэлхээ холбоо, транзит тээврийг хөгжүүлэхийг хүсэж байна. Монголын тал, АПЕК зэрэг механизмтай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, бүс нутгийн үйл хэрэгт идэвхтэй оролцохыг хүсэж байна гэжээ.
Энэ удаагийн уулзалт маш ач холбогдолтой уулзалт болсон гэж гурван орны төрийн тэргүүн үзсэн байна. Түүнчлэн гурван орны төрийн тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, холбогдох хамтын ажиллагааны санал санаачилгыг судалж, төрийн тэргүүн нарт цаг тухайд нь мэдүүлж байхыг тус тусын орны холбогдох салбарт үүрэг болголоо. Гурван орны дэд сайдын хэмжээний зөвшилцлийн механизм байгуулж, гурван орны хамтын ажиллагааг төлөвлөн урагшлуулахаар болов. Хэрэгцээ шаардлагыг үндэслэн, хожим хойшид ч гурван орны төрийн тэргүүний уулзалт зохиохыг гурван орны төрийн тэргүүн зөвшөөрлөө.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |