|
|
||
9-р сарын 13-нд Макаод АПЕК-ийн Аялал жуулчлалын сайд нарын 8-р хурал болно. 11-нд Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн Мэдээллийн газар, тус хурлын бэлтгэл ажил дууслаа, бэлтгэл ажлыг Макао ихэд чухалчилж, хурлын хөтөлбөр гаргах, хурлын газрыг тохируулах, ажилтан бэлтгэх, сэргийлэх зэрэг ажилд ихээхэн хүч тавьж, нарийн бэлтгэсэн гэжээ.
Хуралд 10 улс орон, бүс нутгийн 63 хэвлэлийн байгууллагын 300 төлөөлөгч бүртгүүлсэн байна. Хурлын мэдээллийн төвд 160 сэтгүүлч ажиллаж болно.
Энэ удаагийн АПЕК-ийн Аялал жуулчлалын сайд нарын 8-р хурал "Ази Номхон далайн аялал жуулчлалын хамтын ажиллагаа хөгжлийн шинэ ирээдүйг цогцлооё" уриан дор болж, олон сэдвэээр хэлэлцэнэ.
Үүнд Ази Номхон далайн бүсийн аялал жуулчлалын зах зээлийг интегралчлах, аялал жуулчлалын үйлдвэрлэлийн хөгжлийн хэлбэрийг өөрчилж хөгжүүлэх, орчин үеийн шинжлэх ухаан техникийг ашиглан, оюун ухааны жуулчлал хөгжүүлэх, Ази Номхон далайн бүсийн жуулчлалыг дэд бүтцээр холбох, аялал жуулчлалыг бохир хийн гаргалт багатай хөгжүүлэх талаар хамтран ажиллах зэрэг агуулгатай.
\Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |