|
|
||
12-нд Монгол улсын Эрдэнэт хотод Хятад Монголын хэвлэл мэдээллийн 5-р форум болж, хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын 70 гаруй төлөөлөгч оролцжээ.
Монгол улсын ерөнхийлөгч Элбэгдорж форумд баярын захидал илгээж, амжилттай болохыг хүсэн ерөөв.
Тэрээр баярын захидалдаа, БНХАУ-ын дарга Ши Жиньпин саяхан Монгол улсад төрийн айлчлал хийж, хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны өндөрлөгт хүргэхээр шийдэж, олон салбарыг хамарсан хамтын ажиллагааны 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан. Тус форум хоёр орны хамтын ажиллагааны бас нэгэн илрэл болж байна. Хятад Монголын хэвлэл мэдээллийн солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь хоёр орны хамтын ажиллагаа, хоёр ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд үр ашигтай гэжээ.
Форумын төлөөлөгчид Хятад Монголын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны одоогийн байдал, хамтын ажиллагааг эрчимжүүлэх завшаан боломжийн хүрээнд хоёр орны сонин, радио телевиз, шинэ мэдээллийн хэрэгслийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, харилцан ашигтай хамтран ажиллах хэтийн төлвийн тухай санал бодлоо гүнзгий солилцов. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |