• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын залуучуудын төлөөлөгчдийн баг Монголд айлчиллаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-09-17 11:10:46

       Монгол улсын Гадаад Харилцааны Яам болон Монголын Залуучуудын Холбооны урилгаар, бүх Хятадын Залуучуудын холбооноос томилсон 60 залуу 9-р сарын 10-16-ны өдрүүдэд Монгол улсад найрсаг айлчлал хийлээ.

       Хятад Монгол хоёр орны төрийн тэргүүн нарын байгуулсан нийтлэг ойлголтын дагуу хоёр орны залуучуудын харилцан айлчлал энэ онд Хятадын 60 залуу Монгол орон, Монголын залуучуудтай танилцах арга хэмжээгээр үргэлжлэв.

       Айлчлалын хугацаанд Хятад Монгол хоёр орны Залуучуудын төлөөлөгчид уулзан танилцаж, бизнес залуучуудын худалдааны анхдугаар форумыг амжилттай зохиож, Юй Цай сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, ажил хэрэгч айлчлал боллоо. Мөн Гандан хийд, Аръабал сүм, Цонжинболдог, 13-р зуун аялал жуулчлалын район зэрэг түүх соёлын дурсгалт газрууд болон Горхи Тэрэлжийн уул усаар аялан зугаалж, Монгол орны хүн ардын халуун дотно, онгон байгалийн өнгө үзэмжийг бүрэн мэдрүүлсэн хөтөлбөрүүдээр Хятадын залуучуудын Монгол дох айлчлал амжилттай болсон байна. \Хуар\


1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе