• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Украйн Европын холбооны чөлөөт худалдааны хэлэлцээр урьдчилж хэрэгжихийг эсэргүүцэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-09-18 10:14:37

       Хэрвээ Украйн Европын холбооны чөлөөт худалдааны хэлэлцээр урьдчилан хэрэгжихэд хүрвэл ОХУ энэхүү дүрэм зөрчсөн ажиллагааг олон талт байгууллагаар дамжуулан хариу тусгал гаргах эрхтэй гэж ОХУ-ын ГХЯ 17-нд мэдэгджээ.

       ОХУ-ын ГХЯ мөн өдөр гаргасан мэдэгдэлдээ, Украйны парламент 16-нд Европын холбоо хоорондын холбооны орны хэлэлцээрийг хүлээн зөвшөөрснөөр Украйн Европын холбооны чөлөөт худалдааны хэлэлцээрийг энэ оны 11-р сарын 1-нээс хэрэгжүүлэх болзлыг зарчмын хувьд бүрдүүлжээ. Украйн мөн сарын 12-нд Орос болон Европын холбоотой байгуулсан хэлэлцээрт чөлөөт худалдааны хэлэлцээрийг эхлэн хэрэгжүүлэх хугацааг 2015 оны 12-р сарын 31-нээр товлосон гэдгийг сануулж байлаа.

       Мэдэгдэлд, хэрвээ Украйн Европын холбоо нэгэнт байгуулсан хэлэлцээрээс няцаж чөлөөт худалдааны хэлэлцээрийн дагуу ажиллавал Орос мөн ДХБ, ТУХН-ийн орнууд зэрэг олон талт байгууллагын холбогдох зарчмын дагуу хариу тусгал гаргах эрхтэй юм гэжээ.
\Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе