• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын олон газар "9.18"-ны хэргийн 83 жилийн ойг тэмдэглэж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-09-18 17:52:59

    83 жилийн өмнөх энэ өдрийн гүн шөнөөр, Хятадын зүүн хойд нутагт бөхөж байсан Японы Гуандүн цэрэг арми нарийн төлөвлөсөн хуйвалдааныхаа дагуу Хятадын зүүн хойд нутагт түрэмгийлэн орж, дэлхий дахиныг цочроосон "9.18-ны хэрэг" үйлдэж, Хятадыг түрэмгийлсэн харгис балмад дайнаа эхлүүлсэн юм. Өнөөдөр Хятадын олон газар үйл ажиллагаа зохиож,"9.18-ны хэрэг" үүссэний 83 жилийн ойг тэмдэглэж байна.

    Тус өдрийн үдээс өмнө Мүгдэн хотод "9.18-ныг яасан ч мартахгүй" гэсэн сэрэмжлүүлэгийн хонх дуугаргах ёслол болов. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн газрын нарийн бичгийн дарга Лю Юньшань уг ёслолд үг хэлсэн юм.

    Бээжин хотод, цөөнгүй иргэн сайн дураараа Лү Гөүчяод байдаг Хятадын ард түмний Японы эсрэг дайны дурсгалын ордонд очиж, үзэсгэлэнг үзэж, тухайн үеийн түүхийн талаар ойлгож мэдсэн байна. Энэ жил 53 настай, тэтгэвэртээ гарсан багш Лю хатагтай, тус үзэсгэлэнг үзээд сэтгэл маш их догдолж байна. Хүмүүс түүхээс сургамж авч, энх тайваныг хамгаалах ёстой гэжээ.

    Тэрээр хэлсэн үгэндээ, "Өнөөдөр 9.18-ны дурсгалын өдөр тохиож байна. Би энэ үзэсгэлэнг үзэхээр ирсэн юм. Японы эсрэг дайн болсон олон жилийн хугацаанд, маш олон амь эрсэдсэн баатар тус дайнд эрэлхэгээр байлдаж явсан юм. Энэ нь сэтгэл уярааж байна.
Японы эсрэг дайнд Хятад улс их үнээр ялалт байгуулсан юм. Олон баатар эрс амь насаа хайрлалгүй тулалдаж амь үрэгдсэн юм. Энх тайван байдал маш чухал учир дэлхийн энх тайвныг хамгаалах хэрэгтэй. Японы хувьд ч гэсэн, Японы ард түмэн бол хохирогч болж байгаа юм. Одоо түүхээ мартахгүй байж, үргэлж санаж явах хэрэгтэй.Хятад Япон хоёр тал гэлгүй дэлхий дахины хувьд ч гэсэн энэ бол тэмдэглүүштэй чухал өдөр юм" гэжээ.

    Мөн өдөр, хятадын ард түмний япон түрэмгийллийн эсрэг дайны музей "Японы талаас хятадын хөлсний ажилчдыг хүчээр татсан архивын эмхтгэл"-ийг анх удаа нийтлүүлсэн яриа уулзалт зохиов. Тус эмхтгэл 60 боть, 30 мянга гаруй хуудастай. Хятад Японы эрдэмтэн мэргэжилтнүүд, энэ архив хөлсний ажилчны түүхийг судлах нандин материал болохын хувьд түүхийн чухал үнэ өртөгтэй гэв.

    Мүгдэн, Харбин, Чанчун, Лүйшүнь, Нанжин, Жинань, Чэндү зэрэг нутгийн Япон түрэмгийллийн эсрэг музейг иргэдэд нээлттэй ажиллуулж, японы түрэмгийлэгчдийн гэмт хэрэг, хятадын цэрэг иргэдийн хамт японы милитаризмтэй эрэлхэгээр тулалдсан нандин зураг, бичиг материалыг үзүүлжээ. Цөөн бус архивыг анх удаа олон нийтэд үзүүлэв. Энэ сарын 17-ноос эхэлж, Хятадын үндэсний эмгэнэл илэрхийлэх сайт, Нанжингийн их хядлагад нас барагсдын музейн сайт их хядлаас азаар амьд үлдсэн хүний гаргасан баримт, фото зургийг өдөр бүр шинэчилж нийтлэх болно. Уг ажиллагаа 100 хоног үргэлжилнэ.

    Эхний гэрч болсон Шя Шүчинь, "Японы барууны үзэлтэн намайг хуурамч гэрч гэж хэлж байна. Энэ нь намайг 2 дахь удаагаа хэлмэгдүүлж байгаа хэрэг юм. Миний өгсөн өчгийг үзүүлж байгаа нь Нанжиний их хядлага бол үнэн бодит түүх гэдгийг хүмүүст ойлгуулах гэсэн юм. Ямар ч хүн үүнийг өөрчилж чадахгүй. Энэ түүхийг үл мартаж, япон түрэмгийлэгчдийн Хятадын ард түмэнд үзүүлсэн хор уршиг, гуниг зовлонг мартахгүй байж, дайн байлдааныг эсэргүүцэн, энх тайвныг нандигнахыг хүмүүст хүсэж байна " гэв.

    Энэ настны ам бүлийн есөн хүний долоог нь Японы цэргүүд хөнөөсөн байна. Хятадыг түрэмгийлсэн Япон армийн үйлдсэн Наньжиний их хядлагад амиа алдсан элэг нэгтнүүдийнхээ дурсгалд зориулсан ордон ийнхүү гэрч баримт бүхий нийт 4000 гаруй архив цуглуулжээ.

    Японы армийн Хятадыг түрэмгийлсэн гэм нүглийн гэрч баримтыг цуглуулахыг сүүлийн жилүүдэд Хятадын засгийн газар, судалгааны салбар, иргэдийн байгууллага машид чухалчилж, Японы империализмын түрэмгийллийн үйл хэргийг илчлэн нийтлэх, Японыг эсэргүүцэх дайнд оролцсон ахмад дайчдыг шагнах арга хэлбэрээр дамжин эх оронч үзлийг төлөвшүүлж, түрэмгийлэлд өртөж байсан хатуу сургамжийг улсын иргэдэд бат сануулж, өнөөдрийн аз жаргалтай амьдралыг хамгаалахын тулд тэмцэж байгаа юм.

    Харин үүний эсрэгээр Япон улс, сүүлийн жилүүдэд Японы засгийн газар энх тайвны үндсэн хуулийг алхам алхмаар бусниулж, зэвсгийн экспортын тогтоол шинээр гаргаж, нийтээр өөрийгөө хамгаалах эрхийг чөлөөлөн, өөрийгөө хамгаалах армийн цар хүрээ, түүний байлдах чадварыг чангатгаж, Дяо Юй Дао арлын асуудал, зүүн тэнгисийн агаарын довтолгооноос сэргийлэн таних бүсийн асуудлаар Хятад улстай удаа дараа сөргөлдсөөр байна. Хэрэв зөвхөн Японы өөрийгөө тогтоон барих чадвар болон түүний холбоотон орноос түүнд тавьж буй хязгаарлан хориглох чадварт үндэслэвэл, Япон дахиж цэрэг дайны айдаст түрэмгийлэгч болохгүй гэдгийг батлахын аргагүй гэж зарим мэргэжилтэн үзсэн байна. Хятадын НШУА-ын Японы асуудал судлах гарын дэд дарга Ян Божян мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа, Японы одоогийн засгийн хүчин Абегийн засгийн газарт буй болсон шинэ империалст үзэл ухамсар тэлэхээс бүрэн гүйцэд болгоомжилж, хориглон хазаарлах ёстой гэжээ.



外名

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе