|
|
||
19-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Шинэ Делид Энэтхэгийн Үндэсний конгресс намын дарга Соня Ганди болон Ерөнхий сайд асан Манмохан Сингхтэй уулзлаа.
Соня Ганди болон Манмохан Сингх бол Хятадын ард түмний хуучин анд бөгөөд урт хугацааны турш Хятад Энэтхэгийн харилцааны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн юм гэж Ши Жиньпин дарга үнэллээ. Тэрээр, Хятад Энэтхэгийн харилцаа өнөөдрийн төвшинд хүрсэн нь хоёр орны удирдагч нарын шаргуу хөдөлмөрийн үр дүн юм. Ойрын жилүүдэд, Хятад Энэтхэг харилцаа илүү хөгжиж, хоёр орны иргэдэд бодит үр өгөөжөө хүртээж, бүс нутаг болон дэлхийн энх тайван, хөгжилд ч чухал үүрэг гүйцэтгэж байна гэлээ.
Ши Жиньпин даргын Энэтхэг улс дахь айлчлал амжилттай болж, хоёр тал олон хамтын ажиллагааны талаар нийтлэг ойлголтод хүрсэнд Үндэсний конгресс намын зүгээс баяр хүргэж байна. Энэтхэг Хятадын харилцааг хөгжүүлэх нь Энэтхэгийн нам бүлгүүдийн нийтлэг зорилго бөгөөд бид хоёр орны харилцааг хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэж Соня Ганди хэллээ.
Өнөөгийн нөхцөл байдалд Энэтхэг Хятадын харилцаа нь маш чухал бөгөөд илүү их хөгжлийн боломжтой юм. Үндэсний конгресс нам болон миний бие бусад нам бүлгүүдтэй хамтдаа Энэтхэг Хятадын найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байна гэж Манмохан Сингх хэллээ. \Н.Пүрэвжав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |