|
|
||
ХКН-ын Төв хороо, УТЗЗ-ийн Бүх Хятадын Хороо 21-нд Бээжин хотноо хуралдаж, Хятадын Ардын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлгөөн (УТЗЗ) байгуулагдсаны 65 жилийн ойг тэмдэглэлээ. Хуралд Ши Жиньпин дарга үг хэлж, Ардын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлгөөн бол ард иргэдийн ардчиллыг хэрэгжүүлэх чухал арга хэлбэр мөн. УТЗЗ улсын засаглалын тогтолцоо болон түүний чадамжийг орчин үеийн болгох шаардлагад нийцэн ажиллаж, өөрчлөлт хийх, шинийг бүтээх зориг санааг баримтлан, УТЗЗ-ийн онолын болон системийн шинэчлэл хийж, ардчиллын хэлбэрийг баяжуулан, ардчиллын замыг харш саадгүй болгож, олон нам бүлэг, эвлэл, үндэстэн, давхарга, салбарын хүмүүсийг үр ашигтай зохион байгуулж, төрийн хэргийг хамтран зөвшилцөж, ардчиллын үр өгөөжийг ард иргэдэд эдлүүлэх хэрэгтэй гэжээ.
Социализмын зөвшилцөх ардчилал бол Хятадын социалист ардчиллын улс төрийн өвөрмөц хэлбэр, давуу тал мөн бөгөөд ХКН-ын олон түмэнч шугамыг улс төрийн салбарт харуулах болно гэж Ши Жиньпин цохон тэмдэглэв.
Ли Кэчян, Жан Дэжян, Лю Юньшань, Ван Чишань нар хуралд оролцож, Юй Жэншэн даргалав. \Сарантуяа орчуула
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |