|
|
||
Хятадын ерөнхий сайд Ли Кэчян 22-ны үдээс өмнө Жүн Нань Хай дахь Зи Гуангэ ордонд Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн шинэ засаг дарга Цүй Ши-Анийг хүлээн авч уулзаад түүнд төрийн зөвлөлийн томилолтын бичгийг гардууллаа.
Ли Кэчян ерөнхий сайд Цүй Ши-Аний Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн 4 дэх засаг дарга болсонд баяр хүргэв. Тэрээр, Макао эх орны мэдэлд шилжсэн 15 жилд "нэг орон хоёр систем"-ийн практик асар их өгөөжтэй байлаа. Энэ бүхэн бол төв засгийн газрын дэмжлэгтэйгээр Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн захиргаа болон тус бүсийн олон салбарын эв санаа нэгтэй хүч хамтран чармайсны үр дүн юм гэжээ.
Ли Кэчян, төв засгийн газар цаашдаа "нэг орон хоёр систем", "Макаочууд өөрөө өөрийгөө удирдах", дээд хэмжээнд өөртөө засах чиг шугам болон тулгуур хуулийг мөн бүх талаар оновчтой хэрэгжүүлэх болно гэжээ.
\Ц\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |