|
|
||
22-нд Хятадын улсын дарга Ши Жиньпин Ардын их хурлын танхимд Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн 4 дэх ээлжийн шинэ засаг даргаар сонгогдсон Цүй Ши-Аныг хүлээн авч уулзлаа.
Ши Жиньпин дарга Цүй Ши-Ан Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн шинэ засаг даргаар сонгогдсонд баяр хүргэлээ. Тэрээр, өнгөрсөн таван жилд Макао таны удирдлагаар тогтвортой эрүүл хөгжиж, тал бүрийн бэрхшээл сорилтыг даван туулж, эдийн засгийг хөгжүүлэх, ардын амьжиргааг сайжруулж, мөн эх хуурайн солилцоо хамтын ажиллагааг эрчимжүүлэх арга хэмжээ авч ирсэн юм. Макаогийн ерөнхий байдал үргэлжлэн тогтвортой хөгжиж байна. Хятадын засгийн газар та болон онцгой бүсийн ажлыг дэмжиж байна гэлээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |