• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Оросын Холбооны Зөвлөлийн даргатай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-09-23 19:49:13

        БНХАУ-ын дарга Ши Жиньпин 23-ны өдөр Ардын их хурлын ордонд Оросын Холбооны Зөвлөлийн дарга Валентина Матвиенкотой уулзлаа.

        Ши Жиньпин хэлэхдээ, би энэ оны 5-р сард Шанхайд болон БРИКС-ийн орнуудын удирдагч нарын Форталезагийн чуулга уулзалтын болон саяхан болсон ШХАБ-ын Душанбегийн чуулга уулзалтын үеэр ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж, Хятад-Оросын стратегийн бүх талын хамтын ажиллагааны түншийн харилцааг түүхэн шинэ үе шатанд ахиулсан юм. Ирэх жил хоёр талаараа хамтран дэлхийн 2-р дайнд ялалт байгуулсны 70 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Хоёр орны хууль тогтоох байгууллагууд үүнд идэвхтэй оролцохын зэрэгцээ олон талт хурал чуулганы байгууллагад нягт хамтран ажиллаж, хүч нэгтгэн, дэлхийн 2-р дайны ололт амжилтыг болон дайны дараах олон улсын дэг журмыг хамгаалахыг хүсэж байна гэжээ.

        Ши Жиньпин цааш нь хэлэхдээ, Хятад, Орос хоёр талаараа ажил хэрэгч хамтын ажиллагааныхаа цар хүрээг тэлж, төвшнийг нь дээшлүүлэхээр би ерөнхийлөгч В. Путинтэй тохиролцсон. Оросын Холбооны Зөвлөл үүнд үргэлжлэн идэвхтэй үүрэг гүйцэтгэн, хоёр талын байгуулсан хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт тавьж, өнөөгийн зөвшилцөж байгаа хамтын ажиллагааны төсөлд хууль эрх зүйн баталгаа хангаж, хоёр орны аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаа болон хүмүүсийн солилцоонд нэн төхөм нөхцөлийг бүрдүүлэн өгөхийг хүсэж байна. Эрхэм дарга та эх орондоо буцсаны дараа ерөнхийлөгч Путинд миний дотнын мэндчилгээг дамжуулаарай. 11-р сард болох Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагч нарын албан бус бага хурлын үеэр түүнтэй дахин уулзахыг би хүсэн хүлээж байна гэжээ.

        Валентина Матвиенко хэлэхдээ, БХАТИХ-тай хамтаар хоёр орны удирдагч нарын тохиролцсон нийтлэг ойлголтуудыг практик дээр хэрэгжүүлэн, хоёр орны орон нутгууд хоорондын хамтын ажиллагаа болон иргэдийн солилцоог ахиулж, хоёр орон, тэрчлэн хоёр ард түмэнд нэн их аз буян эдлүүлэхэд ОХЗ бэлэн байна гэжээ.\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе