|
|
||
Манай сэтгүүлч Хятадын Сычуань мужийн Түвд үндэстний өөртөө засах Аба жөүгийн Рүо Эр Гай сяны зураачдын урлангаас фото сурвалжлага хүргэж байна. Түвд үндэстний уламжлалт дүрслэх урлагийг сэргээн хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү урланг 2005 онд 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Гэвч 2008 онд Сычуаньд газар хөдөлсний улмаас уран бүтээлчид нь хамаатан саднаа хайсаар таран одсон ажээ. Түүнээс жилийн дараа буюу 2009 онд 14 уран бүтээлч нэгдэн урлангаа дахин сэргээж өдгөө хүртэл уран бүтээлээ амжилттай туурвиж байна. Эдгээр уран бүтээлчид түвдийн уламжлалт урлахуйн ухааны олон нарийн арга ухааныг уран бүтээлдээ гүйцэд ашиглахаас гадна зурж буй цаас, будаг сэлт нь жинхэнэ хуучин технологийн дагуу бүтээсэн материал гэдгээрээ онцлог юм.
Тэд уламжлалын дагуу нэг зүйлийн хортой ургамлын үндсээр хийсэн түвд цаас ашигладаг юм. Тэр цаас маш ховор, үнэтэй бөгөөд хортой ургамлаар хийсэн тул элдэв шавьж, мэргэчин идэхээс бүрэн сэргийлж чаддаг байна. Мөн хэдэн зуун жилийн уламжлалтай шороон будаг ашиглаж байгаа нь цагийн уртад элэгдэж балардаггүй ажээ. Тэд зургаа цаасан дээр шууд зурчихдаггүй агаад юуны өмнө модон хавтан дээр зурж дүрслэнэ. Дараа нь түүнийгээ хавтан дээрээ сийлж шороон будгаараа өнгө ялгаруулан будсаны эцэст түвд цаасан дээрээ барлаж буулгадаг байна. Нэг ийм бараар дээд тал нь 30 зураг гаргасны дараа барыг дахин ашиглах боломжгүй болдог гэнэ. Эдгээр уран бүтээлчийн зургаа зурах цаас, шороон будаг нь ихэд үнэтэй, бас уран бүтээлээ хийхэд маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулдаг учраас зураг нь багагүй үнэтэй болдог байна. Тэдний зургийг ихэвчлэн гадна дотны жуулчид худалдаж авдаг ажээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |