|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 25-ны орой Дяо юй тай төрийн зочид буудалд Камбожийн ван Нородом Сихамони болон түүний гэргий Нородом Мононеастай уулзав.
Ши Жиньпин хэлэхдээ, Камбожийн вангийн угсаа Хятад Камбожийн харилцааны хөгжилд асар их хувь нэмэр оруулсан юм. Камбожийн ван агсан талийгаач эрхэмсэг ноёнтон Нородом Сиханоук Хятадын хэдэн үеийн удирдагч нартай хамт хоёр орны харилцааг хөгжүүлэн бэхжүүлж, Хятад Камбожийн түүхэнд мөнхөрсөн юм. Камбожийн ван Нородом Сихамони болон таны гэргий Нородом Мононеас бол Хятадын ард түмний анд найз болохоор бид Камбожийн хааны угсаа хоорондын найрамдлыг маш чухалчилдаг юм. Бээжин бол та бүхний нутаг, гэр орноо байнга эргэж байгаарай гэлээ.
Камбожийн ван Нородом Сихамони болон түүний гэргий Нородом Мононеас хэлэхдээ, Ши Жиньпин даргатай уулзаад маш баяртай байна. Камбож Хятадын найрамдал бат бэх юм. Хятад улс тал бүрээр туслалцаа үзүүлсэн явдалд туйлын ихээр баярлаж байна. Хятадын ирмүүн хөгжлийг хүндэтгэн биширч, хоёр орны харилцааг тасралтгүй урагшлуулахыг хүсэж байна гэжээ.
Уулзалтад Ши Жиньпин даргын гэргий Пэн Ли юань, төрийн зөвлөлийн гишүүн Ян Же Чи нар байлцав.
\Ц\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |