• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

 24-ний өдөр Хятадын баг 19 алтан медаль авчээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-09-25 10:19:41

        Инчеоны Азийн спортын наадам 5 дахь өдрөө үргэлжилж байна. 24-ний өдөр Хятадын баг тамирчид 19 алтан медалийн эзэн болж үзэгчдийн сэтгэлийг ихэд хөдөлгөжээ. Мөн өдрийн байдлаар Хятадын баг 59 алтан медалиар хошуучилж, БНСУ, Япон хоёр, гуравдугаар байранд жагсжээ.

        24-ний өдөр, Хятадын баг завь, гимнастик, усанд сэлэлт зэрэг тэмцээний төрөлд 4 алт, Ү Шү гимнастикийн тэмцээнд өрсөлдсөн 5 тамирчин бүгд алтан медаль хүртэв. Мөн 4х100 метрийн эрэгтэйчүүдийн чөлөөт буухиа сэлэлтэнд Хятадын баг Азийн рекордыг шинэчилж алтан медаль авчээ. Эрэгтэйчүүдийн чөлөөт гимнастикийн тэмцээнд Хятадын Олимпын аврага Зөү Кай аваргалсан байлаа. Хэдэн өдрийн өмнө болсон хүндийн өргөлтийн тэмцээнд Хятадын баг 2 алт, мөн эмэгтэйн усан бөмбөгийн тэмцээнд ч аваргалсан байлаа.

        25-ны өдөр Инчеоны Азийн спортын наадмын 38 алтан медалийн эзэн тодрох юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе